Хөлбөмбөгийн 16, 19 хүртэлх насны АШТ эхэллээ

Twitter Print
2019 оны 04-р сар 17-нд 15:32 цагт
Мэдээний зураг,

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 16, 19 хүртэлх насныхны УАШТ гурав дахь өдрөө холбооны ногоон талбайд үргэлжлэн явагдлаа.

19 хүртэлх насны залуучуудын УАШТ-нд 12 баг, 16 хүртэлх насны хөвгүүдийн УАШТ 13 тус тус гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд 04-р сарын 28-ний ням гарагт аваргуудаа тодруулна.

Мөн нас насны ангилалд шөвгийн наймд үлдсэн багууд 16, 19 хүртэлх насны лигийн эрх авах юм. Лигийн эрх авсан 16 хүртэлх насны найман баг 05-р сарын 10-наас 08-р сарын 30-ийг хүртэл өрсөлдөх бол 19 насны лиг 06-р сарын 28-аас 10-р сарын 11-ийг хүртэл үргэлжилнэ.

Монголын 16, 19 хүртэлх насны шигшээ багууд ирэх намар Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх учраас МХБХ энэ хоёр насны УАШТ-ийг эрт зохион байгуулж, лигийн тэмцээнийг нь урт хугацаагаар явуулахаар болоод байгаа билээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.