Монголын шигшээ Лестер Сити багийн довтлогч буюу дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчний эсрэг

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох багуудыг тодруулах сугалааны үйл ажиллагаа дөнгөж сая Малайзын нийслэл Куала Лупмур хотод амжилттай явагдлаа.

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг дэлхийн чансааны 194-р байрт бичигдэж байгаа Брунейн багтай учраа таарч 06-р сарын 06, 11-ний өдрүүдэд чухал шийдвэрлэх тоглолт хийхээр боллоо. Эхний тоглолт 06-р сарын 06-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод, хариу тоглолт 06-р сарын 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод явагдах хуваарьтай байна.

Сугалааны дараа Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Жон Виттл: “Их хүнд сугалаа таарлаа. Мэдээж энэ шатны бүх багууд чанга ч бидний хувьд Монгол бол хэцүүхэн өрсөлдөгч. Тэд Герман дасгалжуулагч ажиллуулж сүүлийн жилүүдэд амжилт нь өссөөр байна.” хэмээн яриалаа.

Брунейн шигшээ багийн ахлагч Фаяк Жефри Болкиа нь Английн дээд лигийн “Лестер сити” клубт харъяалалтай бол бусад тоглогчид нь дотоодын лигтээ тоглодог гэнэ. 

Тус багийн ахлагч Фаяк Болкиа гэх 20 настай энэ хүү Английн Лестер Сити багийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд Челси багийн академиас хөлбөмбөгийн карьераа эхлүүлсэн юм.

Арсенал, Саутхэмптон зэрэг Английн багуудын академийг дамжаад амжсан Фаяк Болкиа шигшээ багтаа нийт 6 тоглолт хийсэн бөгөөд 1 гоолыг бүртгүүлжээ.

Бас нэг сонирхолтой баримт гэвэл тэрбээр Бруней улсын хан хүү Жефри Болкиа-гийн хүү буюу тус улсын Султан Хассанал Болкиагийн ач хүү юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.