Энэтхэг улс Tiktok аппликэйшнийг хориглолоо

Twitter Print
2019 оны 04-р сар 17-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Мэдээлэл, технологийн яам Google болон Apple компаниас Хятадын Tiktok аппликэйшнийг цахим дэлгүүрээсээ хасахыг шаардсан бичиг илгээжээ. Энэтхэгийн эрх баригчдын үзэж байгаагаар тус аппликэйшн нь садар самууныг сурталчилсан контент тарааж байгаа аж.

Tiktok аппликэйшнийг Энэтхэгийн хөрш Бангладешд өнгөрсөн 2-р сараас эхлэн хориглосон бол АНУ-д тус аппликэйшн хүүхдүүдийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан хэргээр 5.7 сая ам. долларын торгууль төлөхөөр болоод байгаа билээ.

Тус аппликэйшн дэлхий даяар 500 сая хэрэглэгчтэй ба тэдгээрийн 120 сая гаруй нь энэтхэгчүүд аж.

Apple, Google компанийн аль аль нь албан ёсны хариу өгөөгүй ч дээрх аппликэйшн Google компанийн цахим дэлгүүрээс хасагджээ.

Богино хэмжээний бичлэг хийж, түүнийгээ бусадтай хуваалцдаг тус аппликэйшнийг насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татагч этгээдүүдийг болон садар самууныг сурталчилсан контентийг хөхүүлэн дэмжиж байна хэмээн буруутгаж байгаа аж.

Нийгмийн сүлжээ хэрэглэгч өсвөр насны хүүхдүүдийн дунд Tiktok аппликэйшн нь Facebook болон Instagram-ын хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсэн билээ.

Хятадын ByteDance компанийн Tiktok аппликэйшн өнгөрсөн долоо хоногт л гэхэд аппликэйшний удирдамжийг зөрчсөн 6 сая бичлэг устгасан байна.

Түүнчлэн тус аппликэйшнд бичлэг хийх гэж байгаад санамсаргүйгээр нэгнийхээ аминд хүрсэн хэрэг ч хүртэл гараад байгаа аж.

Эх сурвалж: https://www.theguardian.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.