Ходоодны хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх хамгийн сайн арга бол дурандуулах юм

Twitter Print
2019 оны 04-р сар 16-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

Хорт хавдрын статистик 2016-2018:

• 2016 онд 5991 хүн шинээр оношлогдож 4112 хүн нас барсан
• 2017 онд 6073 хүн шинээр оношлогдож 4004 хүн нас барсан
• 2018 онд 5591 хүн шинээр оношлогдож 4000 хүн нас барсан.

Хүйсийн хувьд:

2018 оны статистикаар
100 мянган эрэгтэй хүний 272 нь, 
100.000 эмэгтэй тутмын 196 нь хорт хавдраар өвджээ.

Ямар хорт хавдрууд зонхилж байгаа вэ?

1. Элэгний хорт хавдар 
2. Ходоодны хорт хавдар
3. Уушгины хорт хавдар

Манай улсад жилд оношлогдож буй хорт хавдрын 14.6 хувийг ходоодын хорт хавдар эзэлж байна.

Ходоодны хорт хавдрын шалтгаан хелико бактер, давсны их хэрэглээ, удамшил,удаан хугацаагаар ходоодын үрэвсэлт өвчнөөр өвдөх, тамхи татах, утсан хоол хүнс ихээр хүнсэндээ хэрэглэх, жимс хүнсний ногооны хэрэглээ бага байх, удаан хугацаагаар ходоодын үрэвэлт өвчнөөр өвдөх, тамхи татах гэх мэт...

Ходоодны хорт хавдрын голлох шалтгаан нь хелико бактер гэж үздэг ч ходоодны хорт хавдартай хүмүүст хагалгаа хийхэд тэдний ердөө 50 хувь нь хелико бактертай байсан

Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эхний шатанд нь илрүүлэх хамгийн сайн арга бол дурандуулах юм.

Ходоодоо дурандуулахаас битгий ай. Ходоодны дуран таны амьдралыг ч аварч мэдэх юм.

Хавдар судлалын үндэсний төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.