“ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020” зарлагдлаа

Twitter Print
2019 оны 04-р сар 16-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилт болох Чанартай боловсролыг дэмжих зорилтын хүрээнд 2007 оноос эхлэн 12 дахь жилдээ “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлан амжилттай хэрэгжүүлж байна.

Хувь хүн, нийгмийн ур чадвартай, цаашид сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн, сурлагын амжилтаар тэргүүлж буй, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 60 сурагчийг Монгол орон даяар жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, тэтгэлэг олгодог нь их, дээд сургуульд элсэн суралцах мэргэжлийн гараагаа санхүүгийн хувьд санаа зоволтгүй эхлэх боломжийг олгож байна.

Тэтгэлгийн хамрах хүрээ: ХААН Банк Сангаас ЕБС төгсөж буй нийт 60 сурагчийг 21 аймаг, Замын-Үүд болон Зүүнхараа, Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүргээс  шалгаруулан 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн 1-р курст суралцах сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно.

Материал хүлээн авах: Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаж буй сурагчдын материалыг 2019 оны 4-р сарын 16-ны өдрөөс 5-р сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон  Улаанбаатар хотын Багануур дүүргийн ХААН Банкны салбар, тооцооны төвүүдэд тус тус хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.khanbank.com хаягаар авна уу.

 Бүрдүүлэх материал:

  1. Анкет (ЭНД) дарж татаж авна уу)

  2.  Цээж зураг (3х4 хэмжээтэй)

  3.  Ахлах буюу 11-р ангийн жилийн эцсийн дүн, 12-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)

  4.  Анги удирдсан багш болон сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт тус бүр 1 ширхэг (маягтын дагуу, Анкетын хавсралт-2)

  5.  Улс, аймаг, сумын олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, гаргасан сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар (зөвхөн сүүлийн 2 жилд гаргасан амжилтыг гэрчилсэн баримтын хуулбарыг хавсаргана. Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)

  6.  “Миний ирээдүйн зорилго” болон “Монголын ирээдүй миний нүдээр” сэдвийн хүрээнд компьютер эсвэл гараар /монгол хэлээр/ цэвэр гаргацтай бичсэн 500-гаас доошгүй үгтэй эссэ бичлэг.

  7.  Ам бүлийн тодорхойлолт (гэр бүлийн гишүүд, эрхэлсэн ажил зэрэг мэдээлэл бүхий харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна)

  8.  Өрхийн орлогын тодорхойлолт.

  9.  Сургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг. (Үүнд тухайн сурагчийн сурлага, нийгмийн идэвх, санаачилга, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл, ар гэрийн амьдрал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна)

Сонгон шалгаруулалт 3 үе шаттай явагдаж, шилдэг сурагчдыг шалгаруулах ба 2019 оны 5-р сарын 28-ны өдөр шалгарсан 60 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны сошиал хуудас, www.khanbank.com вэбсайт болон өдөр тутмын сонингуудаар зарлана.

ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 11 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1,500 гаруй шилдэг оюутанд 800 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.

 Бид хамтдаа нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулсаар...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.179.116) 2019-04-16 13:01
      • 0
      • 0

      Хаан банк гоё тэтгэлэг их зарлах юм. Манай залуучууд идэвхтэй оролцдог болов уу.

      Хариулах