Ази тивийн 3.3 бүсийн шатрын аваргууд тодорлоо

Twitter Print
2019 оны 04-р сар 16-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их Хурлын Дэд Дарга Я.Санжмятавын ивээл дор зохиогдож буй "АЗИ ТИВИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН" 2019 оны 04-р сарын 06-16-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож аваргуудаа тодорууллаа.

Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн нь чансаагаараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох тивийн 2 дахь том тэмцээн юм.

Тус тэмцээний шилдэг 2 эрэгтэй шатарчин Дэлхийн Цом-д оролцох эрх, шилдэг эмэгтэй шатарчин Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцох эрх авдаг. Энэ эрхийн төлөө Вьетнам, Малайз, Мянмар, Индонез, Өмнөд Солонгос, Хонгконг, Филиппин, Монгол зэрэг 8 орны 87 тамирчид оюун ухаанаа сорьсноос

Эмэгтэй ангилалд

1-р байр Индонез улсын тамирчин, Эмэгтэй Их мастер Aulia Medina Warda,

2-р байр Монгол Улсын тамирчин Олон Улсын мастер, Эмэгтэй Их мастер Батхуягийн Мөнгөнтуул,

З-р байр Монгол Улсын тамирчин, Эмэгтэй Дэлхийн шатрын холбооны мастер Төрмөнхийн Мөнхзул,

4-р байр Вьетнам улсын тамирчин, Эмэгтэй Их мастер Nguyen Thi Thanh An,

5-р байр Индонез улсын тамирчин, Олон Улсын мастер Sukandar Irine Kharisma,

Нээлттэй ангилалд:

1-р байр Индонез улсын тамирчин, Их мастер Megaranto Susanto,

2-р байр Монгол Улсын тамирчин Сугарын Ган-Эрдэнэ,

3-р байр Вьетнам улсын тамирчин, Олон Улсын мастер Nguyen Van Huy,

4-р байр Монгол Улсын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Насанжаргалын Уртнасан,

5-р байр Филиппин улсын тамирчин Их Мастер Gomez Jonh Paul,

6-р байр Монгол Улсын тамирчин, Их Мастер Баярсайханы Гүндаваа,

7-р байр Филиппин улсын тамирчин, Олон Улсын мастер Bersamina Paulo,

8-р байр Монгол Улсын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Ганзоригийн Амартүвшин нар тус тус эзэллээ.

Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхийг Индонез улсын тамирчин, Эрэгтэй Их мастер Мegaranto Susanto, Монгол Улсын тамирчин Сугарын Ган-Эрдэнэ, Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах эрхийг Индонез улсын тамирчин, Эмэгтэй Их мастер Aulia Medina Warda нар тус тус шалгарлаа.

Олон Улсын цолны норм биелүүлсэн тамирчид:

1. С.Ган-Эрдэнэ "ОЛОН УЛСЫН МАСТЕР"

2. ФИДЕ мастер У.Насанжаргал "ОЛОН УЛСЫН МАСТЕР"

3. ФИДЕ мастер эмэгтэй Т.Мөнхзул "ИХ МАСТЕР ЭМЭГТЭЙ"

4. Олон Улсын мастер Nguyen Van Huy “ИХ МАСТЕР”

Олон цолны норм биелүүлж байгаа нь эхний 2 өрөгт ашигласан "accelerated pairings system" нөлөөлснийг дурдах нь зүйтэй юм. Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний ерөнхий зохион байгуулагч Монголын шатрын холбоо, Хамтран зохион байгуулагч БСШУСЯ, Нийслэлийн ИТХ-ын ажлын алба, Премиум палас, Оюуны спортыг дэмжигч Төрийн банк, Нийслэлийн замын цагдаагын газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, МҮОНРТ, Дуу бүжгийн Улаанбаатар чуулга, MNC телевиз, “АПУ”ХК, “Гэрэлт дизайн” ХХК, mongolcom.mn мэдээллийн сайт зэрэг байгуулагууд хамтран ажиллаа. 

Монголын шатрын холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.