Парисын Дарь эхийн сүмийг сэргээн босгоход зориулж 100 сая евро хандивлалаа

Twitter Print
2019 оны 04-р сар 16-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

850 жилийн түүхтэй, 1220 онд баригдаж дууссан, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан Парисын Дарь эхийн сүмд орон нутгийн цагаар даваа гарагийн өдөр гал гарсаныг одоог хүртэл бүрэн унтрааж чадаагүй байна.

Парисын гал унтраах бригадын даргын мэдээлсэнээр сүмийн дээвэр бүхэлдээ шатсан ч сүмийн гол бүтэц болон хоёр цамхгийг аварч чадсан байна.

Оройноос өглөө болтол шөнөжөн 400 гаруй гал сөнөөгч аврагчид ажиллаж сүмийн дотор байсан олон түүхэн дурсгалыг аварч чадсан ч 1500 гаруй түүхэн баримал дурсгалууд шатаж үгүй боллоо. Зуун дамжин 1160-1170 онуудад баригдсан, 93м өндөр Дарь эхийн сүмийн гол цамхаг 2-хоёрхон цагийн дотор шатаж унажээ.

Жилдээ 13-15 сая хүн дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирж үздэг энэ гайхамшигт уран барилгын цогцолборын дээврийн засварын ажил эхлээд өнгөрсөн 7 хоногт гол цамхагын гадна талын үе шат болгонд байсан 16 ш барималыг засаж сэргээхээр буулгасан байсан юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны хэлж байгаагаар муу зүйл ард хоцорсон ч гал бүрэн унтартал хэдэн өдөр болох гэнэ. Тэрээр гал сөнөөгчдийн ур чадвар, эр зоригийг магтжээ.

Түүнчлэн Францын төрийн тэргүүн Парисын Дарь эхийн сүмийг сэргээн босгох ажилд хандив цуглуулж эхэлсэн болохыг зарласан ба ард иргэдийг энэхүү үйлд хамтдаа зүтгэхийг уриалсан байна.

Related image

Францын тэрбумтан, олон улсын тансаг зэрэглэлийн Гуччи, Ив Сан Лоран, Баленсиага, Александр МакКуин зэрэг брендийг эзэмшигч Кэринг группын гүйцэтгэх захирал Франсуа Анри Пино Парисын Дарь эхийн сүмийг сэргээн босгох ажилд 100 сая евро хандивлаж байгаагаа мэдэгджээ.

Ерөнхийлөгч Е.Макрон нийт ард түмэндээ хандан харамсалын үг хэлэхдээ бид бүгдээрээ "Дэлхийн хамгийн сайхан Дарь эхийн сүмээ хамтдаа сэргээнээ" хэлсэнээс хойш ганц шөнийн дотор 200 сая евро цугларч одоо цаг минут бүрт хандив өргөжсөөр байнаа.

Гал унтраах явцад нэг гал сөнөөгч гэмтсэн хэмээн мэдээлж байна.

Улс орнуудын төрийн тэргүүнүүд болж буй үйл явдалд харамсч буйгаа илэрхийлсээр байна.

Эх сурвалж: https://www.theguardian.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Холбоотой мэдээлэл:

-Парисын Дарь эхийн сүм галд автлаа - http://mongolcom.mn/read/55199

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.