Парисын Дарь эхийн сүм галд автлаа

Twitter Print
2019 оны 04-р сар 16-нд 04:49 цагт
Мэдээний зураг,

Францын бэлгэ тэмдэг болсон Парисын Дарь эхийн сүмд орон нутгийн цагаар ойролцоогоор 5 цагт гал гарчээ. Гал гарсан даруйд сүмд байсан иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ба сүмийн ойр орчмыг чөлөөлж, хамгаалалтанд авчээ.

Гал сөнөөгчид галыг унтраахаар бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа ч гал маш хурдацтай тархаж, сүмийн дээвэр бүхэлдээ нураад байна.

Нийгмийн сүлжээгээр тархсан зураг болон бичлэгүүдээс 850 жилийн настай Дарь эхийн сүмээс суунаглах утаа хэдэн километрийн зайнаас ч харагдаж буйг харж болох юм. 12-14-р зууны түүхийн дурсгал болсон тус сүмд гал гарах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч сүмийг сэргээн засах ажил явагдаж байсан болохыг онцолжээ.

Related image

Өнгөрсөн жил Францын Католик шашны сүм Парисын Дарь эхийн сүмийг яаралтай сэргээн засах шаардлагатай гэж үзсэн ба сая сая жуулчдын нүдийг хужирладаг тус сүмийн чулуунд цууралт үүссэн нь яаралтай арга хэмжээ авах шийдвэр гаргахад хүргэжээ.

Related image

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон даваа гарагийн орой ард иргэддээ хандан үг хэлэх байсныгаа хойшлуулсан байна. Тэрээр өөрийн твиттер хуудсаар дамжуулан харамсч байгаагаа илэрхийлсэн байна.

Парис хотын захирагч Анн Идалго, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Лондон хотын захирагч Садик Хан, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар мөн болсон явдалд харамсч буйгаа илэрхийлжээ.

Image result for notre dame

Парисын Дарь эхийн сүмийг жилд 13 сая хүн, өдөртөө 30 мянга гаруй жуулчид ирж үздэг ба Францын түүхэн дурсгалын газруудаас жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг байсан аж.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.