Чөлөөт бөхийн охид АНУ-ын дэвжээнээс хүрэл медаль зүүлээ

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 17:42 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын чөлөөт бөхийн охидын “Wyoming Seminary” клубийн нэрэмжит “SEM WORLD DUALS” залуучуудын багийн тэмцээн дөрөвдүгээр сарын 13-нд Пеннсилвани мужийн Кингстон хотод боллоо.

Манай улсаас спортын мастер Н.Анударь, Б.Энхзул, Т.Цээням, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, Ц.Хулан, Д.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож гуравдугаар байрт шалгарав.

Тэмцээнд найман баг өрсөлдсөн бөгөөд манай бөхчүүд хэсгийн барилдаанд зохион байгуулагч “Wyoming Seminary” клубт 5:6-гаар хожигдож, Финланд, Эстонийн тамирчидтай холимог багийг 6:2-оор, Нью-Жерси мужийн багийг 7:4-өөр ялснаар хоёрдугаар байраар шалгарсан.

Улмаар гуравдугаар байрын төлөөх барилдаанд Канадын охидыг 6:5-аар буулган авснаар хүрэл цомын эзэн болов.

Манай тамирчдыг Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Д.Энхбат дасгалжуулсан бол олон улсын шүүгч А.Дарханбаатар тэмцээнийг дэнсэлжээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.