2019 оны 04-р сар 15-нд 15:31 цагт

Зоригийн хэргийг яаралтай шийдэх болсон шалтгаан

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр нь С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээллээр нэвтрүүлэг бэлджээ. Тэрбээр өөрийгөө энэ хэргийн гэрч хэмээн үзэж байгаа аж.

Энэхүү ноцтой мэдээллийг тэрбээр олон жил бодож явсан ч тэр үед энэ хэргийг хэлсэн бол амь насаа алдах эрсдэлтэй байсан хэмээн ярьжээ. Учир нь С.Зоригийн орцонд байсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж алуулсан гэдэг юм билээ. Энэ бүхнээс харвал би тухайн үед шууд гэрч болоогүй нь зөв байсан гэж өөртөө дүгнэдэг хэмээн ярьжээ.

Ё.Батбаяр нь 21 жилийн өмнө Шведийн компанийн ТЭЦ-3 турбины шинэчлэлийг хийх төсөл  дээр ажиллаж байсан аж. Төслийн удирдагч буюу захирал нь монгол эхнэртэй байсан бөгөөд 1997 онд төслөө дуусгаад эхнэрээ аваад нутаг буцсан. 1998 оны аравдугаар сарын 2-ны орой төслийн удирдагчийн монгол эхнэр Шүрээ түүнтэй холбогдож "Амралтаараа Монголд ирчихээд маргааш буцах гэж байна. Өнөөдөр орой уулзъя" гэжээ. Хамт ажиллаж байсан Ариунаатай холбогдож орой нь Улаанбаатар рестораны замын эсрэг талын хуучны хоёр давхар байшингийн нэг давхарт байрлах "Тубор" гэж бааранд уулзацгаасан байна.

Тэрбээр энэ тухайгаа "Би машинтай явсан тул огт уугаагүй. Ярьж хөөрч сууж байгаад 22:00 цагийн орчимд түрүүлж гарч гэрийн зүг явсан. Машинаа УБ рестораны урд талын төв зам дагуу тавьсан байсан. Манай гэр төмөр замд байсан учраас Төв шуудангаар зүүн эргэж, Маршал Чойбалсангийн өвлийн байрны урдуур гарч явтал хоёр хүн гүйсээр гарч ирж, миний машины урдуур орж зогсоож, хүргэж өгөхийг гуйсан. Харахад маш их сандарсан хүмүүс байсан. Би юм бодоогүй. Ойр дотны хүн хар нь өвдсөн юм болов уу гэж бодоод хүргэж өгөхийг зөвшөөрсөн. "Хорооллын эцэст очно" гэж надад хэлсэн. Хоорондоо маш их сандарсан байдалтайгаар "Одоо яанаа, одоо яах юм бэ" гэж дахин дахин хэлцгээж байсан.

Эмэгтэй нь эрэгтэйгээ тайвшруулсан байдалтай явцгаасан. Анх С.Зоригийн хэргийн дараа аман зургаар гарч байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүний дүр төрхтэй уг хоёр хүн тун адилхан байсан. Дүрсэлбэл, эмэгтэй нь жаахан бадриун биетэй, урт хар савхин хүрэмтэй. Эрэгтэй нь дан хувцастай санагдаж байна. 6-р бичил хорооллын тэнд бууна гэснээ болиод 3-р хорооллын эцсийн ногоон байрны өмнө буусан.Тэр хүмүүс анхны газраа буух байсан уу, намайг төөрүүлэх гэж цааш авч явсан уу гэдгийг би сайн мэдэхгүй.

Тэр орой нь би телевиз үзээгүй. Маргааш нь ч юу болсныг сонсоогүй. Хүн бүрийн ярьж байснаар бол "Улс төрийн захиалгат аллага" гэж байсан. Би маш их айдастай байсан. Мэдэж байгаа зүйлээ шууд ярьчих юм бол надад аюултай байж магадгүй гээд би дуугай байсан...

Энэ бүхнээс болж би 2013 оноос хойш байнгын айдас хүйдэстэй амьдарч байна. Гэр бүлийн хүмүүсийнхээ төлөө санаа зовдог. Цаг арай нааштай эргэж байгаа байх гэж би бодож энэ мэдэгдлийг өнөөдөр хийж байгаа юм гэжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Хор

      (66.181.185.93) 2019-04-16 08:12
      • 0
      • 0

      олон хүнийг ингэж хордуулсандаа. Зарим нь үхээд зарим нь зугтаж амжсан байдаг. Дамирангийн Энхбатын дүү Баярааг Германд болох шүүх хуралд явахын ѳмнѳ тагнуулынхан хордуулсан. Үхэх шахсан.

      Хариулах