Тайгер Вудс мэргэжлийн гольфийн “Мэжор” лигт түрүүллээ

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

Тайгер Вудс 2008 оноос хойш анх удаа мэргэжлийн гольфын мэжoрын тэмцээнд түрүүллээ. Тэрээр урьд шөнө болсон Мастерс тэмцээнд сүүлийн өдрийн тоглолтонд Италийн Франческо Молинариг гүйцэж ийнхүү тэмцээний аварга боллоо. Тайгер 2018 онд Tour Championships тэмцээнд түрүүлж байлаа.

Харин энэ удаад Masters буюу гольфын их дуулгад тооцогдох тэмцээнд түрүүлсэн нь 43 настай Тайгер эргэн ирэлт хийсэн гэдгээ олонд харууллаа. Тайгер 1997 онд 22 настай байхдаа анх Masters тэмцээнд түрүүлж байсан юм.

Тэгвэл тэрбээр энэ жил түрүүлснээр 5 дахь удаагаа Augusta-гийн талбайд аваргалж байна. Тамирчин хүний карьерын хувьд олон хүнд бэрхшээлийг даван туулж, хэд хэдэн мэс ажилбарыг амжилттай давж, “washed up” буюу “үеэ өнгөрөөсөн, одоо больсон нь дээр” гэх олон нийтийн шүүмжлэлийг өөрийгөө хурцлахад ашиглаж чадсан Тайгр ийн түүхэн ялалт байгуулаад байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.