Үндэсний лигийн дэд хэсэг өндөрлөлөө

Twitter Print
2019 оны 04-р сар 16-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Үндэсний аварга шалгаруулах 21 аймгийн лигийн тэмцээний ДЭД хэсгийн сүүлийн тоглолтууд явагдлаа.

Хүрэл медалийн төлөөх тоглолтод Увс нуур баг тоглолтын эхнээс илүүрхэж явсаар Өмнөговь аймгийн багийг 74-60 харьцаатай хожлоо. Ингэснээр Увс аймгийн баг Үндэсний лигийн анхны хүрэл медалиа хүртлээ.

Харин аваргын цувралын шийдвэрлэх гурав дахь тоглолтод Багануур баг 114-100 харьцаатай хожлоо. Улмаар тэд плей-оффд нэг ч хожигдолгүйгээр аварга боллоо.

Мөн финалын "Үнэ цэнэтэй тоглогч" оор аваргын цувралын сүүлийн тоглолтондоо 37 оноог авч багаа хожилд хүргэсэн А.Бямбадорж нэрлэгдлээ. Харин мөнгөн медалыг Сэлэнгэ аймгийн баг хүртсэн. Тус тэмцээний шилдэг дасгалжуулагчаар Б.Үүрдсайхан нэрлэгдлээ.

Үндэсний лигийн 2018-19 оны улирлын дэд хэсгийн "БИЛЭГДЭЛИЙН ТАВТ"

Шилдэг холбон тоглогч: Д.Тогтохбаяр | Увс Нуур | 

Шилдэг хамгаалан тоглогч: Т.Билгүүн | Өмнөговь |

Шилдэг довтлон тоглогч: Б.Баатаржав | Сэлэнгэ |

Шилдэг хүчний тоглогч: Б.Жанчив-Од | Багануур |

Шилдэг төвийн тоглогч: Ө.Мөнхбаяр | Увс Нуур |

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.