Монголын буудлага спортын холбооны цомын тэмцээн үргэлжилж байна

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Монголын Буудлага Спортын Холбооны цуврал тэмцээний III шатны тэмцээн ТСТ буудлагын төвд амжилттай зохион байгуулагдаж байна.

Хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд СМ Ц.Анударь 575 оноогоор МУ-ын рекорд амжилт тогтоолоо.

Энэхүү тэмцээнд 38 шинэ залуу тамирчид зэргийн норматив биелүүлж, 10м ийн хийн урт бууны төрөлд ТСТ Тамирчин Х. Марал 574 оноогоор, Есүхэй-Мэргэн клубын тамирчин Т.Хонгорзул 572 оноогоор Спортын дэд мастерийн болзол биелүүллээ.

Тэмцээн өнөөдөр 10м ийн хийн гар бууны холимог багийн төрлөөр өндөрлөнө.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.