Аюулаас гэтэлгэгч Ногоон дарь эх

Twitter Print
2019 оны 08-р сар 15-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

УМ ДАРИ ДҮДДАРЭ ДҮРЭ СУХА

Дарь эх нь сансарын (амьдралын) хүрдний бүхий л гаслан зовлонгоос Гэтэлгэгч эх юм.

УМ: Бурханы ариун лагшин, зарлиг, таалалын хэмжээлшгүй их эрдмийг илэрхийлэнэ.

ДАРИ: Хутагтын дөрвөн үнэний эхнийх нь болох Сансарын хүрдний зовлонгоос Гэтэлгэгч эх

ДҮДДАРЭ: Хутагтын дөрвөн үнэний хоёр дахь болох Зовлонгийн үнэн шалтгаан үйлийн үр хийгээд муу сэтгэлээс Гэтэлгэгч эх

ДҮРЭ: Доод төрөлхтний зорихуйн орон болох сайн төрөл авах, дунд төрлөхтөний зорихуйн орон болох өөрөө өөрийгөө орчлонгоос гэтлэхүйн нирваан, дээд төрлөхтөний зоригдолын орон болох төгс гэгээрэл гэсэн гурван төрлөхтөний бүх л орныг олох үйлсийг бүтээнэ.
Эдгээр үйлсэд мөн энэ насны ажил үйлс, найз нөхөд хийгээд номыг ёсчилон сэтгэлдээ үйлдэх таатай нөхцөл бүгд багтана.

СУХА: УМ ДАРИ ДҮДДАРЭ ДҮРЭ СУХА тарнид багтах Дарь эхийн адистэд нь бидний зүрхэнд гэгээрлийн уг шалтгааныг байгуулах болтугай хэмээсэн утга.

Бид бүгд түргэн авралт Гэтэлгэгч дээд Дарь эхийн авралд багтаж энэ ба хойтын хэрэг үйлс залбирсан төдийд бүтэж байхын ерөөл өргөе!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Related image

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.