Б.Бат-Эрдэнэ Нью Йорк хотноо хоёр жил дараалан түрүүллээ

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн “Journeymen World Classic” өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-нд АНУ-ын Нью-Йорк хотын Скенектади дүүрэгт боллоо.

Манай улсаас залуучуудын 74 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Роман Дмитриевийн нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ түрүүлэв.

Тус тэмцээнд өнгөрсөн жил аваргалсан тэрбээр Нью-Йоркод нийт дөрвөн барилдаан хийж хоёр жил дараалан түрүүлжээ. Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Казахстаны бүрэлдэхүүнд багтан багийн тэмцээнд хүч үзнэ.

Тэмцээнд АНУ, Казахстан, ОХУ, Монгол, Эстони, Литва, Латви, Итали, Франц, Австри, Перу, Гватемал, Панам, Канад, Финланд, БНСУ, Боливи, Грек гэсэн орны 275 тамирчин нийт есөн дэвжээн дээр өрсөлджээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.