Өөртөө л найд...

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Ѳѳрт нь хамаатай ажил хэрэг ѳѳрѳѳс нь бус, бусдаас хамааралтай болоод ирэхээр л хүмүүс бухимдаж эхэлнэ. Хэн нэгнийг хүлээх, эсвэл тэр хүнээс шалтаг сонсох үнэхээр хэцүү. Гар хѳл нь хүлэгдэж тушигдсан мэт мэдрэмжинд тархи оюун нь бүдэрч орхидог. Хүлээлтдээ бухимдаж уцаарлаад л, ѳѳрѳѳ боломжгүйдээ тэвдэж холхиод, ѳѳр сонголтгүй мэт мэдрэмжиндээ оюун санаа нь гарцыг олохгүй гацдаг.

Тэгэхээр ямар ч ажлыг тѳлѳвлѳхдѳѳ ѳѳрийн чадах хэмжээнд тооцоолж, бусдын дэмжлэгэнд 100 хувь найдалгүйгээр "хѳрвѳх" хувилбрыг сонгож байх нь хэрэгтэй мэт. Худлаа хэлсэн хуурч мэхэлсэн тохиолдолд түүнийг үзэн ядалгүйгээр, ѳѳр гарцыг заавал олж шийдэж байх нь хэрэгтэй. "Хүн болгон ѳѳрийн асуудалтай шүү дээ" гэдгийг ѳѳртѳѳ учирлаж, дахин түүнтэй холбогдохгүй байхаар зай барьж холдох нь хамгийн зѳв үйлдэл болно.

Related image

Олон олон хүмүүс санаж тѳлѳвлѳсѳндѳѳ хүрч чадалгүй эхлүүлээд орхидог шалтгаануудын нэг нь энэ. Урам зоригтой эхэлсэн ажил бүтэлгүйтэн цѳхрѳх хэрээр бусдад итгэх итгэл алдагдаж, хүмүүсийг үзэн ядаж эхэлдэг.

Зүгээр л ѳѳртѳѳ найдаж, ѳѳрѳѳ бүх боломжуудаа шавхсан гүйцэтгэлийнхээ эцэст "За даа би ч ѳѳртѳѳ байсан бүх боломжуудаа ашиглаж чадсан болохоор үүнээс илүүг энэ удаад хийж чадахгүй байлаа" хэмээн ѳѳрѳѳрѳѳ бахархаж зогсох шиг сайхан мэдрэмж хаана байх билээ.

Хэрвээ "хийхийг хүсэх аваас арга нь заавал олдож, эс хүсэх аваас шалтаг нь заавал олдож байдаг" юм шүү дээ. Ѳѳртѳѳ л бүрэн найд.

Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.