Англи хэлний дүрмээ ашиглаж чаддаг уу?

Twitter Print
2019 оны 05-р сар 25-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Та хэдэн жил Англи хэл үзэж байгаа вэ? 20 гаран настай залуусын ихэнх нь 10 орчим жил Англи хэлтэй танилцаж, нөхөрлөж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэвч ярианы чадвар, дүрмийн мэдлэг тань хэрэглээний түвшинд хангалттай байж чадаж байна уу? Танд дараах асуудлууд түгээмэл ажиглагдаж байна уу?

Англи хэл дээрх мэдээллийг уншаад ойлгодог ч орчуулга хийх үед утгыг бүрэн гүйцэд гаргаж чаддаггүй

Хамгийн сүүлийн үеийн болон шинжлэх ухааны мэдээллүүдийн баталгаатай, бодит эх сурвалжаас мэдээлэл авахад бидэнд зайлшгүй Англи хэл хэрэг болдог. Энэ нийтлэлийг уншиж байгаа уншигчдын ихэнхэд нь Англи хэл дээрх мэдээллийг уншаад ойлгодог ч яг цаасан дээр буулгах үед асуудал тулгардаг гэдэгт итгэлтэй байна. Хэдий дүрэмд суурилсан сургалтын арга барилаар Англи хэл сурсан ч өгүүлбэрийн бүтэц, задаргааг ойлгож, утга бүхий Монгол өгүүлбэрт хөрвүүлнэ гэдэг танд төвөгтэй асуудал хэвээр л байсаар байна уу?

Олон төрлийн төстэй цагуудыг ялгахад хүндрэлтэй байдаг

Англи хэлний идэвхтэй 12 цаг, идэвхгүй 12 цагийг бүгдийг нь үзэж дуусгасан ч зарим төрлийн цагуудыг хооронд ялгахад төвөгтэй байдаг. He has finished homework / He finished homework энэ хоёр өгүүлбэр хоёулаа л өнгөрсөн цаг гэхдээ яг гол ялгаа нь хаана байгааг нь ойлгоход бага зэрэг асуудалтай байна уу?

Ярихдаа өгүүлбэрийн бүтэц, үгийн сонголтоо бодоод ярьж чаддаггүй

Үзэл бодол, өөрийгөө Англи хэлээр илэрхийлэх гэхээр нэг л болж өгдөггүй. Толгой дотор байгаа олон төрлийн үгийн алийг нь сонгох уу? Аль цаг дээр ярих вэ? Үгээ яаж хувиргаж хэлэх вэ? Одоо цаг дээр ярих уу? Өнгөрсөн цаг дээр ярих уу? Урт өгүүлбэрийг яаж зөв дараалалтай хэлэх вэ? Гээд олон төрлийн бодол зэрэг орж ирээд хэрхэн ярихаа сайн мэдэхгүй будлих бол бидний ихэнхэд тохиолддог асуудал.

Үг цээжлэхэд л болно гэсэн ойлголттой

Дүрмээр ярих шаардлагагүй хангалттай үгсийн сантай байхад л болно гэсэн зөвлөгөөг сонсож байсан л биздээ. Хэдий их үг цээжилсэн ч тухайн үгсээ зөв дараалалд оруулж өгүүлбэрээр ярихад танд дүрмийн мэдлэг хэрэг болох нь ойлгомжтой. Ганцхан үг цээжлээд ярина гэдэг хий хоосонг барьж авах гэж оролдохтой л адил. Тиймээс үгсийн сан, дүрмийн мэдлэг хоёроо зайлшгүй хослуулах шаардлагатай.

Гарц

Дээрх асуудлууд тохиолддог бол танд цэгцтэй академик мэдлэг хэрэгтэй болжээ. Олон улсын сургуулиудын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах, амжилттай ажлын байранд дэвшихэд тань академик мэдлэг бүхий Англи хэл зайлшгүй хэрэг болох болно.

Эх сурвалж: https://info.jet-english.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.