Гадаад хэл сурахад багш чухал уу, технологи чухал уу?

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

Англи хэл сурч байгаа хүмүүсийн дунд заавал багшаар заалгах хэрэгтэй юу? Ямар нэгэн апп, технологи ашиглан сурах нь дээр үү? гэсэн түгээмэл асуулт гарч ирдэг.

Cambridge Assessment English-д өдөр бүр дижитал технологи ирээдүйд багшийг орлож чадах талаар асуулт ирдэг гэвч хариулт нь үргэлж “ҮГҮЙ” байдаг байна. Дижитал технологи нь ямарваа үр дагавар, гарцыг олоход туслах зорилготой багшийн туслах байх болно.Багш нар технологитой эерэг, идэвхтэй харилцаатай байх нь багш нарт төдийгүй, суралцагч нарт туслах болно гэжээ.

Багш нар юуг технологиос илүү хийж чадах вэ?

Багшийн үндсэн үүрэг нь олон нийтийн сурах ажиллагааг дэмжих явдал юм. Олон нийтийн суралцах шинж чанар нь сурагчдын хоорондын харилцан яриа, хамтын ажиллагаа, эерэг байдал, харилцан ойлголцох зэрэг суралцах орчинг бий болгодог.
Гадаад хэл сурах болон харилцааны ур чадвараа хөгжүүлэх үед өнөөгийн дижитал технологи нь тун дутмаг. Зөвхөн гадаад хэлний мэдлэг эзэмшээд болох бус тухайн хэл дээрх шүүмжлэлт сэтгэлгээ, хамтран ажиллах, манлайлах чадвар, илтгэх, өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр хандах, шинийг санаачлах гэх мэт олон ур чадварыг багшийн тусламжтай эзэмших боломжтой.
Өнөөгийн технологи нь нарийн төвөгтэй асуудлыг шийдэж чаддаггүй тул дээрх ур чадварыг зөвхөн багш л олгох болно.

Технологи юуг багш нараас арай илүү хийж чаддаг вэ?

Технологийн хэлний сургалтын гол давуу тал бол хурдан, өргөн цар хүрээтэй мэдээллийг хүргэдэг. Харин Дадлага нь хувь хүнд чухал ач холбогдолтой. Тиймээс л дижитал арга хэрэгслүүдийг ашиглах нь ямар ч үед хаанаас ч сурч боловсрох боломжийг нэмэгдүүлж, онолын хувьд хурдацтай ахиц дэвшил гаргахад хүргэдэг.

Сонирхолтой байдлаар шинэ үг цээжлэх, дүрмийн мэдлэг авах, унших, бичих гэх мэт чадваруудыг хөгжүүлэхэд технологи ашиглах нь их. Гэвч гол анхаарах зүйлс нь ингэж суралцаад “Тухайн хэл дээрх сэтгэлгээг бүрэн эзэмшиж, харилцааны чадвараа хөгжүүлж чадах уу?” гэдэг асуудал юм.

Багш болон технологи нарийн чухал хамтын ажиллагаа

Хичээлийн бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэхэд технологи туслах болно. Гэвч технологи дангаараа танд бүрэн мэдлэг олгож чадах уу? Гэвэл “ҮГҮЙ”. Багшийн ур чадварыг дэмжих, хичээлийн агуулга, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор дижитал технологи маш сайн туслагч байх болно. Академик мэдлэг, харилцааны болон сэтгэлгээний чадварыг багшаас авч, харин эдгээр ур чадварт шаардлагатай мэдлэгийг технологи ашиглан баталгаажуулж, давтах нь илүү үр дүнд хүргэнэ.

Гадаад хэл сурч буй нөхцөлд зөвхөн багш, танхимаас, зөвхөн технологиос мэдлэгийг олж авна гэдэг өрөөсгөл ойлголт. Уг хоёр зүйлсийг хослуулан ашиглах нь амжилтын суурь байх болно.

Эх сурвалж: https://info.jet-english.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.