Өөрийнхөөрөө байна гэдэг бусдын эрхийг зөрчинө гэсэн үг биш

Twitter Print
2019 оны 04-р сар 13-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Өөрийнхөөрөө байх дуртай гэдэг мөртлөө би лав өөрийнхөөрөө байж чаддаггүй байж гэдгээ сая ухаарав бололтой. Ямар нэг зүйл болоход заавал бусдын тав тухтай байдлыг өөрөөсөө тэргүүнд тавьдаг юм байна, анзаараад байх нь ээ.

Утасны дуу байнга хаалттай, хөгжим сонссон ч зөвхөн чихэвчээр сонсож, хүнтэй зөрөхдөө заавал зам тавьж өгдөг, найтаахдаа сайхан чөлөөтэй биш чимхээд тэрүүхэн тэндээ, хүнтэй зай хуваасан ч ихэнхдээ боломжит хамгийн бага талбайг эзлэхийг хичээх гэх мэтээс эхлээд ямар хувцас дээр ямархуу төрлийн юм хослуулж өмсвөл зохимжтойг тооцох шаардлагатай тулдаг, эсвэл үгийн сонголтдоо анхаарах зэрэг хүртэл.

Нэг талаасаа энэ нь нэг их соёлтой хүн юм шиг боловч бусдын тав тухыг өөрийнхөөсөө илүүд үзэж, өөрийнхөө тухыг хумьдаг ч юм шиг. Таны хийхийг хүсч бгаа зүйл, эсвэл ганцаараа байхдаа хийдэг зүйл бусдын хажууд бүр эсрэгээрээ, тэс хөндлөн байдлаар танаас илэрдэг бол тэнд яг зөрчил гарч ирж байгаа мэт.

Энэ нь гэхдээ бас тэрүүхэн тэндээ хор уршигтай байж мэднэ. Яагаад гэхээр, өөрөө сэтгэлзүйн хувьд ч гэсэн бусдаас хараат шахуу, хэн юу гэж хэлэх бол гэж боддог, сөрөг сэтгэгдэл үлдээчихгүймсэн гэж байнга үйлдлээ цэгнэх шаардлагатай болдог, тэр хэрээрээ бусдыг ч бас тийм байх ёстой мэтээр хариу үйлдэл хүлээгээд байдаг болтой юм. 

Гэтэл нөгөө талаасаа бүх хүн өөрийнхөөрөө байгаад эхэлбэл юу болох билээ, бас л бодох асуудал...

Өөрийнхөөрөө байна гэдэг нь бусад хүний санаа бодлоос илүү таны өөрийн тав тух чухал байхыг хэлэх бөгөөд хэнээс ч хараат бусаар сонголтоо хийж чаддаг, эргээд харин тэрэндээ хариуцлага хүлээж чаддаг байхыг хэлнэ гэж тодорхойлох гээд үзлээ. Зөв юм уу буруу юм уу, мэдэхгүй, өнөөдрийн өнцгөөс харахад ингэж дүгнэв. 

Та "өөрийнхөөрөө байх" гэх ойлголтыг юу гэж тодорхойлох байсан бэ?

Ц.Ариунаа

Мюнхен

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.