Хос хэлтэй хүүхдүүдийн EQ чадвар өндөр байдаг

Twitter Print
2019 оны 04-р сар 13-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд ирээдүйд мэдлэг боловсролтой байхаас гадна нийгэм, гэр бүл, хамт олны нэг хэсэг болж зөв сэтгэл зүй, харилцаатай, нөхөрсөг, бүтээлч хүн болж төлөвших нь чухал. Судалгаагаар хос хэлтэй хүүхэд аливаа зүйлийг сурах боловсруулах чадвар өндөр ба хоёрдогч хэл нь хүүхдийн тархины үйл ажилгааг идэвхжүүлэх болон хувь хүний хөгжилд эерэгээр нөлөөлөх  ач тустай гэж үзжээ.

Хос хэлтэй хүүхдүүдэд ямар давуу тал бий болдог вэ?

Тархины хөгжил

Хос хэлтэй хүүхэд хурдан сэтгэдэг энэ нь нэг зүйлийг хоёр хэлээр хүлээн авдагтай холбоотой бөгөөд  нэгээс нөгөөд хурдан шилжих ухаанд суралцдаг. Жишээ нь: Монголоор хүлээн авч эргүүлээд Англи хэл дээр харилцан яриа үүсгэх процесс. Үүнээс үүдэлтэйгээр зөвхөн төрөлх хэлээрээ ярьдаг хүүхдээс хос хэлтэй хүүхдийн сэтгэн бодох чадвар өндөр байдаг. Мөн хос хэлтэй хүүхэд асуудлыг шийдвэрлэх чадварт суралцдаг. Шинэ хэл сурах нь асуудал шийдвэрлэх чадварт сургадаг ба  алдааг олон зөв болгох бүртээ хүүхэд асуудлын гарц гаргалгааг олон шийдвэрлэх аргад суралцдаг. Хос хэлтэй хүүхэд гуравдагч хэл болон өөр бусад хэлийг хялбархан сурдаг.

Хувь хүний хөгжил

Хос хэлтэй хүүхдийн нийгэмших чадвар нь сайжирдаг. Учир нь бага насандаа шинэ хэл сурснаар бусад хүмүүсийг сонсож сурч, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж эхэлдэг. Жишээ нь: Англи хэлийг сурч буй хүүхэд үзэл бодлоо  нээлттэй чөлөөтэй илэрхийлдэг энэ нь тухайн орны онцлогтой холбоотой. Хүүхдүүд шинэ хэл сурч буй орчин болох сургалтын хичээлийн явцад байгаа зүйлээ хуваалцах, хамт дасгал ажиллах, тоглоом тоглох тул нөхөрсөг, ухаалаг, хүнлэг хүүхэд бий болдог. Судалгаагаар хүүхдүүд өөрсдийн зан байдлаа хянаж зохицуулах чадвартай байдаг тул бага наснаас нь шинэ хэл сургах нь хувь хүний хөгжил EQ чадварыг өндөрсгөдөг гэж үзсэн байна.

Шинэ зүйлийг сурах чадвар

Бага наснаасаа шинэ хэл сурах нь  хүүхдийн ой тогтоолт, тархины хүлээн авах чадварыг нэмэгдүүлдэг. Хүүхэд насанд тархины цагийн мөчлөг түүний зааг илүү тод байдаг бөгөөд мэдээлэл хүлээн авах чадвар өндөр байдаг тул бага нас нь  хэл сурах тохиромжтой үе юм. Олон зүйлийг зэрэг хүлээн авах чадвар нь мөн бага насандаа хэл сурснаар сайжрах боломжтой. Учир нь бага насандаа шинэ хэлээ төрөлх хэлтэйгээ зэрэгцүүлэн сурч хэл шинжлэлийн ухаанаар дамжуулан хоёр орны өөр өөр сэтгэхүйг зэрэг мэдэрч хөгжиж байгаатай холбоотой. Тиймээс шинэ зүйлийг хурдан сурах чадвартай болдог.

Ялгаатай соёлд суралцах

Хүүхэд шинэ сэтгэхүй, шинэ хэлийг төрөлх хэлтэйгээ зэрэгцүүлэн харьцуулж сурах нь  орон орны ялгаатай соёл түүний учир зүйг танин мэдэж сурдгаараа давуу талтай. Шинэ хэл нь хүүхдийг шинэ соёлд нэвтрүүлэн хэл шинжлэлээр дамжуулан бүхий л төрлийн мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн мэдлэг мэдээллээр хангадаг. Мөн аливааг бодож тунгаан зөв бурууг ялгах ухаанд сургадаг.

Эх сурвалж: https://info.jet-english.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.