Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөрийг тун завгүй өнгөрүүлжээ...

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 2017 оны есдүгээр сарын 8-нд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойрын үед тун завгүй ажиллаж байгаа билээ. Тухайлбал өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдааныг даргалан хийлгэж, удахгүй иргэдэд олгож эхлэх Түрээсийн Орон сууцнуудын талаар Засгийн газар, Барилга хот байгуулалтын яамны хамтарсан журмыг хэлэлцэн баталсан бол өчигдөр Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд болон Дамбадаржаад ажиллахдаа Гэр хорооллын дахин төлөвлөлт болон тэнд баригдаж байгаа Гэр хорооллын Дэд төвийн Цэвэр усны шугамын ажилтай газар дээр нь танилцаж зохих үүрэг даалгаварыг ажил хариуцсан хүмүүст нь Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы хамт өгсөн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлсэн юм.

Энэ талаар тодруулвал Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тэгээд ч тус хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Дамбадаржаа дэд төвтэй танилцжээ.

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Дамбадаржаа дэд төв нь дээрх төслийн II дахь шатны төсөл бөгөөд нийт 62 га газар нутгийг хамардаг. Нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дэд төв байхаар төлөвлөж байгаа. Дэд төвийн цэвэр усны шугам ирэх зургадугаар сард ашиглалтад орно.  Засгийн газраас гэр хорооллын дахин төлөвлөлтийг үе шаттай дэмжин ажиллаж байгааг дурдах ёстой" гэсэн талаар түүний Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлсэн юм.

Ер нь бол Олон улсын судлаачдын дүгнэлтээр Улаанбаатар хотын хөрсний бохирдол гүний усаа бохирдуулах хэмжээнд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авахыг зөвлөсөн гэдэг.

Тийм ч болохоор Дамбадаржаа дэд төвийн хамгийн эхэнд хэрэгжих төсөл болох ундны цэвэр усны 11.4 км шугамыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажлаа эхэлүүлээд байгаа юм билээ. Цэвэр усны шугам ашиглалтад орсноор Дамбадаржаа дэд төвийн 62 га нутаг дэвсгэрт байх айл өрх, албан байгууллагууд эрүүл аюулгүй цэвэр усаар хангагдах боломжтой болох талаар ч Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн мэдээлэлд дурдагдсаныг товчхон мэдээлэхэд ийм байна. Тэгээд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөрийг тун завгүй өнгөрүүлсэнийг дурдах ёстой болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.