Эхлээд аав ээж та өөрсдөө ойлгомжой байгаарай

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

Аав ээжүүд ялангуяа ээжүүд өөрсдөө стресс ихтэй, бачимдсан, бухимдсан үедээ хүүхдэдээ гэнэт шаардлага тавих, ааш гаргах хандлага элбэг байдаг.

Тухайлбал, ээж нь чимээгүйхэн хүүгийнхээ, охиныхоо өмнөөс урдах ажлыг нь хийж хийж, тэвчиж байгаад гэнэт л дотор нь давчдаад тэсрэх нь амархан. “Би чиний энд тэнд тавьсан юмыг чинь дагаж яваад цэвэрлэсээр байгаад залхаж байна.” “Ээж чинь чиний зарц юм уу? Чи ийм залхуу, бодлогогүй ш дээ ... ” гэх мэт үгсээр тэсэрч уурладаг.

Эцэг эх нь ингэж тэсэрч, сэтгэл хөдлөлөө сөргөөр гаргавал хүүхдийн сэтгэлд хариуцлага юм уу хамтач сэтгэл ч бий болохгүй, угаалтуурт тавгаа аваачиж хураасан ч хүний өмнөөс хийж буй үйлдлээр хандаж дахин та л бухимдах болдог.

Энэ үйл олон удаа давтагдсанаар таны хүүхдэд үлдэх хамгийн харамсалтай том үр дагавар бол түүний аливаад хандах ХАНДЛАГА нь чин сэтгэлийнх биш, бүтээлч биш болж тогтдог.

Харин та, хүүхэд тань зүй зохисгүй, гэрийн дүрмийн дагуу байгаагүй ч эелдгээр, тайвнаар дахин нэг удаа анхааруулаад үз дээ. “Миний хүү, угаалтуурт тавгаа аваачиж хийхээ мартчихсан юм уу? Одоо угаалтуурт аваачаад хийчих", "Хоёулаа бие биедээ туслах уу, чи тавагнуудаа угаалтуурт аваачаад хийчих, ээж нь харин угаая" гэх мэтээр илүү тодорхой ярилцаад үз.

Хүүхэд буруу үйлдэл гаргадаг, таны хүссэн шиг байж чадахгүй байгаагийн шалтгаан эцэг эх таны хүсээд байгаа зүйл яг юу вэ гэдгийг ойлгоогүй байх нь элбэг байдаг. Тиймээс та өөрөө эелдэг, нээлттэй, ойлгомжтой байж хүүхдэдээ эерэг хандлагыг үлгэрлээрэй.

Хүссэн, эс хүссэн тэд танаас үлгэрлэнэ.

Г.Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу"сургалтын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.