Ходоод дурандуулах технологи

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Монголчууд ходоод, хоол боловсруулах системийн өвчтэй байх нь элбэг. Улаан хоолой (esophagus), Ходоод (Stomach), Ходоодны гарах хэсэг (Duodenum) нарыг Япон инженерийн анх зохиосон дурангаар (endoscopy) амаар оруулах замаар дурандаж оношилно. Дуран улам нарийхан болсоор буй. Гэхдээ энэ бол Бүдүүн гэдэсний дурангаас гаднах хамгийн тааламжгүй, эрсдэл ихтэй оношлогооны арга билээ.

Учир нь амаар, ходоодны уг хүртэл дуран орсон байхад огих хүндрэл гардаг ба ингэх явцдаа ходоодны хана, улаан хоолойгоо гэмтээх, урах, улмаар халдвар авах эрсдлүүд бий. Огихгүй байхын тулд нэг бол бүрэн мэдээ алдуулалт хийлгэж болно. Энэ нь бас л өөр төрлийн эрсдлүүдтэй. Гэхдээ нэгэнт энэ блогийг олон хүн уншдаг болсон тул өөрийн туршлага дээрээс үндэслэн доорхи зөвлөгөөг өгье.

Анхааралтай цээжилж аваад ходоодоо дурандуулах гэж буй хэн нэгэнд буян болно бизээ. Ходоодны агшилт буюу огилт нь гадны биетэд ходоод, улаан хоолойн хана хүрэлцсэнээс болно.

Гэтэл ихэнх өвчтөнүүд дуран амаар орохтой зэрэгцэн сандардаг. Ингээд хүчтэй, ойрхон ойрхон амьсгалж эхэлдэг. Энэ нь уушигийг огцом тэлж цаашлаад ходоодыг шахаж, огилтыг улам хүчтэй болгодог.

Үүнээс зайлсхийх арга нь дуранг амаар оруулж ходоодруу гулсуулахтай зэрэгцэн маш алгуурханаар амьсгалах явдал юм. Ингэхдээ нэг удаа гүнзгий амьсгаа аваад амьсгалаа түгжинэ. Энэ хооронд эмч тайван ходоодыг шалгаж, та огихгүй байх боломжтой.

Дурандалт ердөө 1-3 минут л үргэлжлэх тул нэг удаа амьсгаа зугуухан аваад амьсгалаа нэлээн удаан түгжээд, мөн аажуухан гаргаж байтал бараг дуусна. Шаардлагатай бол дахиад аажуухан амьсгална. Ингэж чадвал ходоодоо дурандуулах нь маш хялбар, зовиургүй ажилбар болох бүрэн боломжтой.

Нэгэнт энэ хүртэл уншсан хүмүүст хандаж хэлэхэд - Монгол ходоодны хорт хавдараар дэлхийд толгой цохидог. Гэтэл сонирхолтой нь өндөр хөгжилтэй Ө.Солонгос мөн адил дээгүүр жагсдаг. Учир нь юу вэ?

Саяхан эрдэмтэд судлагаа хийж үзээд кофе ходоодонд муу биш, харин халуун кофе уух нь ходоодонд муу болохыг тогтоожээ.

Солонгосчууд ширмэн аяганаасаа буцалж байгаа шөл уудаг. Монголчууд час халуун цай оочлон уудаг. Гэтэл Европ, Америкийн хоолны цэсэнд шөл гэж зүйл бараг байхгүйтэй шахуу адил. Халуун цай уугаад суугаад байхын оронд мөстэй цай, хүйтэн ус л уудаг. Ингээд бодохоор бидний улаан хоолойн нарийнтаж үхэх өвчин, ходоодны хавдар бол халуун цай, халуун шөлтэй хоол их иддэгтэй шууд холбоотой гэж дүгнэж болно. Бодох л асуудал.

Эрүүл мэндийн яамнаас мэдээж энэ талаар судлагаа хийж, олон нийтэд мэдээлэл хүргэсэн байж таараа.

Ө.Ганзориг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.