Хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдийг саатууллаа

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдийг саатууллаа.

Хэргийг тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн 10 гаруй иргэнийг саатууллаа. Хэргийн газраас их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис илрүүлжээ.

Мөн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт энэ оны эхний улирлын байдлаар 67 гэмт хэрэгт 130 хүн шалгагджээ. Үүнийг насны байдлаар авч үзвэл 18-35 хүртэлх насныхан дийлэнх нь байсан аж.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.