Хятад улс 2020 он гэхэд 10 сая залуусаа хөдөө орон нутагт илгээнэ

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Коммунист залуучуудын холбооноос 2020 он гэхэд 10 сая залуусыг хөдөө орон нутаг руу илгээхээ амлажээ. Зорилго нь “залуусын чадварыг дээшлүүлэх, хөдөө орон нутгийг нийгэмшүүлж, шинжлэх ухаан, технологийг сурталчлан нэвтрүүлэх” аж.

Түүнчлэн хөдөө орон нутгийн хөгжлийн уламжлалт загварыг шинэчлэхэд залуусын шинжлэх ухаан, технологийн мэдлэг шаардлагатай байгааг онцолжээ.

Хятадын Weibo нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн зарим нь 50 жилийн өмнөх Соёлын хувьсгал дахин давтагдахвий хэмээн эмээж байгаагаа илэрхийлсэн байна. 1966-1976 онд Хятадын Соёлын хувьсгалаар сая сая оюутан залуусыг хөдөө орон нутаг руу илгээж, их дээд сургуулиудын үйл ажиллагаа 10 жилийн турш хааж байсан билээ.

Коммунист залуучуудын холбооноос мэдээлсэнээр оюутан залуус зуны амралтаараа хөдөө орон нутагт амьдрах ба ядуурлын түвшин өндөртэй, үндэстний цөөнх амьдардаг бүс нутгуудыг зорих аж.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпиний хувьд 16 настайгаасаа Хятадын хойд зүгт байрлах Шааньси мужид амьдран, 7 жилийг өнгөрөөж байсан билээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.