Доналд Трамп Сумогийн хаврын тэмцээний түрүү бөхөд Японы Ерөнхий сайдын цомыг өмнөөс нь гардуулах сонирхолтой

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 5 дугаар сарын сүүлээр Японд айлчлах үеэрээ 26-ны өдөр Сүмогийн тэмцээн үзэж, Сүмогийн хаврын тэмцээний түрүү бөхөд Японы Ерөнхий сайдын цомыг өмнөөс нь гардуулах сонирхолтой байгаа гэнэ. Гол цом болох Эзэн хааны цомыг биш, Ерөнхий сайдын цомыг. Гэхдээ түрүү бөхөд Ерөнхийлөгч Трампын гардуулах шагналын тухайд янз бүрийн л хувилбар яригдаж байгаа бололтой. Жишээлбэл, АНУ-ын засгийн газрын тусгай шагнал ч байж болно.

Японд 5 дугаар сарын 1-нээс эхлэх шинэ Рэйва-гийн он тооллын анхдугаар оны анхны сумогийн тэмцээн юм.

Өмнө нь мэргэжлийн сумогийн тэмцээнийг гадаадын хүндтэй зочид алдартнууд болох Францын ерөнхийлөгч асан Ж.Ширак (бүр хэд хэдэн удаа үзэж байсан. Асашёорюүгийн фэн, сүмог шимтэн сонирхогч), Английн Хунтайж Чарьлз, дэлхийн одууд Шарон Стоун, Пол Маккартни нарын зэрэг хүмүүс сүмо үзэж, Асошёорюү Хакүхо нартай уулзаж, дурсгалын зураг татуулж байжээ.

Д.Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.