Улсын гуравдугаар төв эмнэлэг сахиурын болон хүлээлгийн өрөөтэй болжээ

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх болон мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс засал, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ар гэрийнхэнд зориулж сахиурын болон хүлээлгийн өрөө гаргажээ.

Сахиурын болон хүлээлгийн өрөөг эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулан тохижуулж, тогтмол ажиллуулж хэвшсэн бөгөөд өрөө тус бүрт эмчлүүлэгчдийн биеийн байдлыг цаг тухайд нь мэдээлэх дэлгэц, лавлагаа авах зориулалт бүхий дотуур утас суурилуулсан байна.

Хэдийгээр зориулалтын өрөө гаргасан ч Эрчимт эмчилгээний хэсэгт эмчлүүлж буй нэг өвчтөний ар гэрийнхэн тав арваараа сахиж, эмнэлэгт хонодог бөгөөд зориулалтын сахиур, хүлээлгийн өрөөгөөр үйлчлүүлэхгүй эмнэлгийн нийтийн эзэмшлийн хэсгүүдэд цугларч, зориулалтын бус хэсгүүдэд хонох, халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчих, эмч, ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй үл хүндэтгэх зэргээр эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байгаа аж.

Улсын гуравдугаар төв эмнэлэг энэ онд сахиур болон хүлээлгийн гурав дахь өрөөг тохижуулан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.