2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны тов гарлаа

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 10:48 цагт
Мэдээний зураг,

Монголын морин спорт уяачдын холбооны ээлжит VII их хуралд 330 сум, 21 аймаг, нийслэлийн 6 дүүргийн уяачид болон эрдэмтэн судлаачид гээд 728 төлөөлөгч оролцсон юм.

Ээлжит их хурлаас шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй баг хамт олон сонгогдсон. Нийт төлөөлөгчдийн 74.8 хувь нь хөдөө орон нутгаас, харин үлдсэн 25.2 хувь нь нийслэл хотоос сонгоджээ.

ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулахаар төлөвлөсөн хурдан морины уралдааны талаар мэдээлэл өглөө. ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны саналыг Засгийн газарт өргөн барьсны дагуу энэ сарын 10-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж бүсийн уралдааны товыг албан ёсоор баталжээ. Энэ жилийн хувьд зуны бүсийн 6 уралдаан, шигшмэл морьдын “Их хурд-8” уралдааныг зохион байгуулах юм байна.

Энэ оны анхны уралдаан ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, тус холбооны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдааныг зуны эхэн сард буюу ирэх 5-р сарын 12-ны өдөр Хүйн долоон худагт зохион байгуулна.

3 жил тутамд зохион байгуулдаг “Их хурд” уралдааныг 7-р сарын 20, 21-нд Хүйн долоон худагт, зуны бүсийн уралдаанууд 7-р сарын 28, 29-ний өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэр аймгуудад болох юм. Мөн 2019 онд АХ-ын ой, үндэсний их баяр наадмын уралдаан гээд нийт 9 томоохон уралдаан болох юм.

ММСУХ, ХААИС-ийн эрдэмтэн судлаач нартай хамтран эрдэмтдийн зөвлөл байгуулан ажиллаж эхэллээ. Эрдэмтдийн зөвлөл нь дотроо Хүний хөгжил болон Адууны хөгжлийн зөвлөл гэсэн 2 хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа чиглэн явуулах юм байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.