Бургасны тухай 10 баримт

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 08:02 цагт
Мэдээний зураг,

Чийг болон гэрэлд дуртай, хүйтэнд тэсвэртэй, нуур голын намгархаг чийглэг хөрсөнд сайн ургадаг. Далайн түвшнээс дээш 600-2000 метр хүртэл өндөрт ургана. Дэлхий дээр нийт 300-400 гаруй зүйл бургас ургадагаас Монгол оронд 40 гаруй зүйл нь бий. Түүний дотор түгээмэл тохиолдох нь “таван дохиурт бургас” бөгөөд 16 метр хүртэл өндөр ургаж, ховор тохиолдолд сөөг хэлбэрээр 5 метрийн өндөртэй ургана. 

Гол иш нь саарал өнгөтэй, навч нь зууван, цэцгийн дагавар хайрс нь жигд шар ногоон өнгөтэй, 5 дохиуртай. Залуу мөчир, дэлгэрч буй навчис нь наалдамхай, сайхан үнэртэй байдаг. Навчлахаасаа өмнө цэцэглэнэ, эр цэцгийн молцог нь 2-7 сантиметр, эм цэцгийн молцог нь 1-6 сантиметр урттай байдаг. Бургасыг мөчрөөр үржүүлэх нь үр дүнтэй, жилд 60 сантиметр нэг суулгацаас 5-20 ширхэг салаалж ургадаг. Салаа бүр нь 1.5-2.5 метр хүртэл урт ургана. Хөрсний гүнд усны нөөц бүхий газар тариалж болно. Хавар эрт соёолж үрээ цацдаг.

Бургас хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал юм. Ширгэж буй гол мөрний сав газарт  тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас хот тосгон, цөлөрхөг газрыг ногооруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд ч тохиромжтой мод юм.

Мөн хямд өртөгтэй шахмал түлш хийх, үртэс болгож барилгын материалын түүхий эд болох хавтан үйлдвэрлэх, монгол гэрийн хана, унь, уурганы үзүүр, саваа мод, араг савар зэрэг ахуйн хэрэглээний зүйлийг үйлдвэрлэхэд хэрэглэнэ. Холтос, навч зэргийг ардын уламжлалт эмнэлэгт өргөнөөр ашигладаг.

1. Нас бие гүйцсэн бургас мод өдөрт 1000 л хүчилтөрөгч ялгаруулдаг.

2. Монгол оронд 40 гаруй төрлийн бургас ургадаг. 

3. Бургас 5-6 метр өндөр ургадаг. 

4. Бургас үндсээрээ усны бохирдлыг шүүдэг. 

5. 1 га талбайд ургасан бургасан ой өдөр 33 тн нүүрсхүчлийн (бохирдол) хий шүүдэг. 

6. Бургас дуу чимээг сарниулдаг.

7. Бургас голын эргийг нуралт, гулгалтаас хамгаалж усны ууршилтыг багасгадаг.

8. Бургас нь цөлжилт бууруулах, сэлсний нүүдлийг зогсоох, салхинаас хамгаалах зэрэгт тарихад хамгийн тохиромжтой мод гэж судлаачид үздэг 

9. Бургас тарьсан газар биологийн төрөл зүйл бүхий амьтан ургамал бий болдог.

10. Бургасыг хамгийн сайн "Байгаль хамгаалагч" гэж үздэг.

Эх сурвалж:  Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.