Хахууль авсан төрийн албан хаагчдыг хорих ялаар шийтгэлээ

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 07:46 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн газрын албаны эрх бүхий албан тушаалтан нар нь Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчиж 2015 оноос хойш бусдаас их хэмжээний бэлэн мөнгө, амины орон сууц, гаражийн зогсоол зэргийг хахуульд авсан гэх авлигын гэмт хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын дарга асан Н.Батсүх тус дүүргийн Их цуурайтын аманд БНХАУ-ын иргэнд их хэмжээний газар олгож, хахууль авсан хэргээр өнгөрсөн оны долоодугаар сард саатуулагдсан. Н.Батсүх БНХАУ-ын иргэн Л-д газар эзэмших гэрчилгээ олгохдоо 200 гаруй сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдад 2016 оны долоодугаар сарын 10-нд баригдсан гэдэг.

Тэрээр хахууль авч, газар олгохдоо 45 иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон. Ингэхдээ өөрийнхөө удирдлага дор ажилладаг Ч, Б, П нартай үсгэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг хуурамчаар ашигласныг цагдаа нар илрүүлсэн юм.

Тэдний хахууль аван байж, хятад иргэнд наймаалсан газар нь иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар байсан юм. Тодруулбал, Их цуурайтын аманд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор шинээр 52 байршилд 468 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр баталсан байна.

Түүнд холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл ангийг үндэслэн шалгаж байгаад шүүгчийн захирамжаар АТГ-руу шилжүүлсэн байдаг.

Авлига өгсөн Ли овогт хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй нэгэн компанийн захирал бөгөөд тэрээр хотхон барих зориулалтаар дээрх газрыг авсан байжээ.

Тэгвэл энэ хэргийг шалгаж дуусаад  өнгөрсөн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Харин энэ оны хоёр дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн байна.

Шүүхээс Баянзүрх дүүргийн Өмч, газрын албаны дарга Н.Батсүхийн 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 3 жилийн хорих ял, Нийслэлийн өмч, газрын харилцааны газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Амаржаргал нь 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 4 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.21.108.124) 2019-04-15 20:14
      • 0
      • 0

      tegeed ter gazrig n huraasan yum uu

      Хариулах

    • Энгүүн

      (202.55.188.36) 2019-04-15 18:45
      • 0
      • 0

      Жижиг гарууд нь ял авдаг л юм байна.Баяр,Баярцогт,Дубайн гэрээг зурсан Сайханбалаг,Да.Ганболд,Бямбасайхан,Элбэгдорж түүний хамсаатанууд,Аsem ийнхан,үндэслэлгүй баяжсан шүүх прокурорынхонд хэзээ хариуцлага тооцох вэ?!Зүгээр л өнгөрөөгөөд байх хэрэг үү

      Хариулах

    • Иргэн

      (202.21.124.18) 2019-04-15 17:52
      • 0
      • 0

      Ийм өчүүхэн ял гэгчийг өгсөн болж толгойг нь илээд байх даа яах вэ дээ муусайн хулгайч, авлигачдыг буудаж алах хэрэгтэй бус уу.

      Хариулах

    • Зочин

      (193.138.153.66) 2019-04-15 03:49
      • 0
      • 0

      Ял нь бага байна.

      Хариулах

    • Зочин

      (49.0.218.42) 2019-04-14 19:08
      • 0
      • 0

      xaytadaas in gazraa xuraaj avsan bizdee er in iim zuil zunduu bgaadaa

      Хариулах

    • Ulmaa

      (66.181.161.62) 2019-04-14 16:20
      • 0
      • 0

      10000 hulgailaad 10 jil hohirogch n gants avilgal avaad iim baga yl hohirogch n tor bolood irged haritsuulalt arai oor bish gejuu

      Хариулах

    • Рорр

      (73.241.40.250) 2019-04-13 10:01
      • 0
      • 0

      Авилгачдын толгойг илж оогшуулсэн энэрэнгуй хуультай байхад авилгал улам л цэцэглэнэ.

      Хариулах

    • Ойлгодоггүй нөхөр

      (103.229.121.138) 2019-04-12 19:13
      • 0
      • 0

      3жилд 200000000.Энэ чинь түр азналт өгч байгаа юм байна.

      Хариулах

    • Өндө

      (202.9.45.205) 2019-04-12 16:40
      • 0
      • 2

      Гэмт хэрэг хийсэн шоронд орсон хүнийг дахиад төрийн албанд ажиллах эрх олгож л байдаг. Бүх насаар нь төрийн албанд ажиллах эрхийг хасч байх хэрэгтэй.

      Хариулах

    • Ашиү

      (202.9.42.114) 2019-04-12 16:06
      • 0
      • 0

      Ийм хүмүүсийг дахиж төрийн албанд оруулахгүй байх харэгтэй.

      Хариулах

    • Монгол

      (202.21.108.250) 2019-04-12 14:06
      • 0
      • 0

      Шийтгэсэн нэр зүүн домнож байх шиг. Энэ хэрэг 2013 онд эхэлж, 2016 онд баригдаад бүтэн 3 жил цагдаа, прокурор, шүүхээр явахдаа шат шатны цагдаа-байцаагч, прокурор, шүүгчид нь хахуулиа хуваасан нь илт байна л даа

      Хариулах

    • Зочин

      (139.5.216.10) 2019-04-12 12:21
      • 0
      • 0

      Ли гэгчээс Монгол Улсын газрыг хураан авах хэрэгтэй. Бас хууль бусаар эх орны минь газрыг худалдаж, авилга авагчдын ял нь хөнгөдсөн байна.

      Хариулах

    • ЗАЯА

      (202.9.42.5) 2019-04-12 12:09
      • 0
      • 0

      ХӨРӨНГИИГ ХУРААДАГГҮИ ЮМ УУ

      Хариулах

    • Мийгаа

      (66.181.161.45) 2019-04-12 10:36
      • 0
      • 1

      Хохирлыг төлүүлэх хахуульд авсан мөнгийг хурааж авсан талаар юу ч алга.

      Хариулах

    • Bodi

      (88.117.88.137) 2019-04-13 17:41
      • 0
      • 0

      Ajillah erhiig 2 jileer bish bur horigloh herehtei. Daraa dahiad nariin argaar idej uuj ehelnee.

      Хариулах