“WikiLeaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг баривчиллаа

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 19:15 цагт
Мэдээний зураг,

Лондон хотын цагдаагийн газраас “WikiLeaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг баривчиллаа. Тэрээр Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд өнгөрсөн 7 жилийн турш орогнож байсан ба Эквадорын эрх баригчид түүнийг элчин сайдын яамандаа үргэлжлүүлэн байлгахаас татгалзсан аж.

Скотланд-Ярдын хэвлэлийн албанаас мэдээлж байгаагаар Жулиан Ассанжийг Лондон хотын төвд байрлах цагдаагийн хэсэгт хорьж байгаа ба тэрээр Уэстминстерийн шүүхээр орох хүртлээ тэндээ хоригдох гэнэ.

Нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн агентлагууд түүнийг Эквадорын элчин сайдын яамнаас баривчилж буй бичлэгүүдийг нийтэлжээ.

Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено Жулиан Ассанжийг элчин сайдын яамандаа үргэлжлүүлэн орогнохыг зөвшөөрөөгүй шалтгаанаа өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Түүний хэлж байгаагаар “WikiLeaks”-ийн үндэслэгч олон улсын конвенцийг удаа дараа зөрчсөн гэжээ.

Харин “WikiLeaks”-ийн албан ёсны твиттер хуудаснаа Эквадор улс олон улсын эрхийг зөрчин, хууль бус ажилласан хэмээн бичсэн байна.
 


Их Британийн Дотоод хэргийн сайд Сажид Жавил өөрийн твиттер хуудаснаа, “Жулиан Ассанж цагдаагийн хэсэгт хоригдож байгаа болохыг баталж байна. Тэрээр Их Британийн шүүхийн өмнө зогсох болно. Мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажилласан Эквадорын эрх баригчдад талархлаа илэрхийлмээр байна. Хэн ч хуулиас дээгүүр байж чадахгүй.” хэмээн бичжээ.

Image result for Полиция Лондона задержала основателя WikiLeaks Джулиана Ассанжа

2010 оны 12-р сарын 7-нд Жулиан Ассанжийг Лондонгийн цагдаагийн хэлтэст сайн дураараа ирэхэд нь баривчилж байсан юм. Үүнээс 9 хоногийн дараа Лондон хотын Дээд шүүх түүнийг батлан даалтаар гаргаж байжээ.



2012 онд Их Британийн шүүхээс түүнийг баривчилж, Швед улсад шилжүүлэх шийдвэр гаргасны дараа Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогносон билээ. 

Эх сурвалж: https://www.bbc.com, The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.