Хүүхэд байрлал - хамгийн хүсэмжит байрлал

Twitter Print
2022 оны 05-р сар 27-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

ХАМГИЙН ИХ ХҮСЧ ХҮЛЭЭДЭГ БАЙРЛАЛ буюу Хүүхэд байрлал

Иогийн хэцүүхэн, хөлс урсгасан дасгалуудын дундуур бидний хамгийн их хүсч хүлээдэг поз бол Child’s pose буюу хүүхэд байрлал билээ.

Тэгвэл хүүхэд байрлалын ашиг тустай талуудаас дурьдъя.

1. Сэтгэл санааг тайван амгалан болгоно

Духаараа газарт тулан (хөмсөгний хооронд байрладаг, 3 дахь нүд ч гэж нэрлэдэг) хэвтэх нь тархи мэдрэлд нэн даруй тайвшран амарч болно гэсэн дохиог илгээдэг. Сэтгэл санаа тогтворгүй, элдэв бодол эргэлдсэн үед энэ поз нь хамгийн эерэг сайхан нөлөөтэй.

2. Хоол боловсруулалтанд маш сайн

Дотор эрхтэнүүдийг массажлан хоол боловсруулалтыг түргэсгэдэг байна. Ингэхдээ амьсгалаа урт удаан авч буцаан гаргах нь бүр илүү үр дүнтэй.

3. Ууц нурууг сунган амраана

Хэрэв та суугаа эсвэл байнгын зогсоо ажил хийдэг бол таны нурууны үеүүдэд суулт үүссэн байдаг байна. Өөрийн хөл дээр нугаран хэвтэх нь энэ суултын эсрэг нөлөөг үзүүлэн нурууны доод үеүүд, ахар сүүлний өвдөлтийг намдаан амрааж өгдөг.

4. Аарцагны ясыг тэлнэ

Таны ар нуруутай адил аарцагны тань яс болон тэр хавийн үе мөч, булчингууд удаан сууснаас болон хөшиж чилдэг. Хүүхэд байрлалыг 2 өвдгөө салган хэвлийгээ хөлийнхөө завсраар газарт хүргэхийг хичээн амраан хэвтэж хийх нь аарцагны ясыг сайтар тэлж амраахаас гадна насан туршид тааз, аарцагны ясыг тань эрүүл залуу байлгахад туслана.

5. Биед амралт зайлшгүй хэрэгтэйг танд сануулна

Хэрэв та өөрийгөө үргэлж шахан, ачааллаа нэмж шинэ зүйлсийг суралцахаар чармайж байдаг бол хэсэгхэн хормыг амрах тайвширахад заавал зарцуулж байгаарай. Энэ нь таны урсгасан хөлс, ажиллуулсан булчинг амарч тайвширан, үр дүнгээ шингээн авахад чухал нөлөөтэйгээс гадна маргаашийн тань дасгал хөдөлгөөнд таныг бэлдэх болно.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.