Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлаа хүлээлгэн өгч хийсэн ажлаа тайлагнажээ

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 15:28 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө. Тэрбээр ажлаа хүлээлгэн өгөхдөө өнгөрсөн хугацаанд бодлогын болоод гүйцэтгэлийн түвшинд олон гацсан ажлуудыг хөдөлгөх, ирээдүйд нийслэлчүүдэд үр өгөөжөө өгөх хэд хэдэн ажлын эхлэл, суурийг тавьж ажиллалаа гээд доор жагсаалтыг гаргажээ. Үүнд:

-Яармагийн, Сонсголонгийн, Баянзүрхийн, Замын цагдаагийн олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцуудын ажлыг эхлүүлж, ашиглалтад ороод байна. Төлөвлөгөөний дагуу энэ жилийн 4-р улиралд үлдсэн гүүрэн гарцууд ашиглалтад орно. Харин Налайх-Чойрын 20.9 км зам барих ажилд бэлдэж өнгөрсөн 2 жилийн хугацаанд бүх газар чөлөөлөлтийн ажлуудыг шийдвэрлэж, өнөөдөр замаа тавих суурь нөхцөл, бололцоо бүрдэж тур зам барих ажил эхлээд байна. 

Image may contain: sky, car and outdoor

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд Газраа чөлөөлсөн боловч хохирсон иргэдийг юуны өмнө байртай болгох, гацсан, царцсан дахин төлөвлөлтийн барилгын ажлуудыг хөдөлгөх, иргэдийг хохиролгүй болгох тал дээр нэлээдгүй хугацааг зарцуулсаны үр дүнд хэд хэдэн байршлуудын барилгууд ашиглалтад орж, иргэд шинэ орон сууцны түүлхүүрээ гардан авсан. 

Image may contain: outdoor

-Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах ажлууд энэ хугацаанд хийгдэж, эхнээсээ /нэхмэлийн шар байрууд г.м/ ашиглалтад орж, иргэд, оршин суугчид өнөөдөр тав тухтай амьдарч байна. 

Image may contain: 3 people, people standing, suit and outdoor

-Газар болон зам чөлөөлөлтийн ажлыг эрчимтэй эхлүүлж, иргэдийн дэмжлэгийг авснаар нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хаасан хашаа, хайс, хаалтыг буулгах, цэгцлэх, зуслангийн бүсэд газар, зам чөлөөлөх ажлыг хийж, гүцэтгэлээ. 

Image may contain: one or more people, people standing, shoes, beard and outdoor

-Нийслэлийн болоод Улсын томоохон эмнэлгүүд ачаалал их байдаг учраас иргэд, үйлчлүүлэгчдэд ая тухтай үйлчлэх нөхцөлийг нь хангах үүднээс гаднах зогсоол, тохижилтуудыг нь нийслэлээс шийдэж өгсөн. Мөн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд зориулалтын нисдэг тэрэг буух талбайн ажлыг хийж, тохижуулсан. 

Image may contain: sky and outdoor

-Улаанбаатар хот жил бүрийн хийх томоохон бүтээн байгуулалтын ажил, худалдан авах ажлууд, ажлын төлөвлөгөөгөө хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, түншүүддээ танилцуулах "Улаанбаатар-Хөрөнгө оруулалт бизнес уулзалт"-ыг 2 жил дараалан амжилттай зохион байгуулж, ажлын хэсгийг ахлан ажиллалаа. 

-Гэр хорооллын айл, өрхүүдэд өөрийн эзэмшил газартаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 7-р хороонд "Инженерийн Дэд бүтцийн Төв" буюу “Service center”-ийг барьж, ашиглалтад оруулаад байна. Энэ хавар тохижилтын ажлууд хийгдэж, өрхүүдийг бохиртой нь холбох ажлууд дуусна. Өнгөрсөн өвөл төвийн дулаанд айлууд нь холбогдлоо.

Image may contain: one or more people, screen and indoor

- Улаанбаатар хот түүхэндээ анх удаа "Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-тэй болсон. Хоёр жилийн хугацаанд ажлын хэсгийг ахлан ажиллалаа. 

-Төрийн үйлчилгээ, ажил иргэд, нийслэлчүүдэд нээлттэй байх, тэдний санал бодлыг ажил үүрэгтээ тусгах үүднээс өөрийн фэйсбүүк хаягуудаар дамжуулан хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа тогтмол мэдээллэсээр ирсэн. Нийслэлчүүдийнхээ санал, бодлыг ажил болгохыг хичээж ажиллаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.