Явган хүний зам чөлөөлөх ажил дахин эхэллээ

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Газрын албанаас явган замыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлж эхэллээ. Өнгөрсөн намар эхэлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа юм.

Энэ хаврын ажил өнөөдрөөс эхэлж, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3-р хороонд нийт 9, Сонгинохайрхан дүүргийн 14, 15, 16 дугаар хороонд нийт 5 байршилд зөрчлийг арилгаж, явган хүний замыг чөлөөлж байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.