Дугуйн зам дээрх самбаруудыг буулгалаа

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

Өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээнд шинээр тавьсан дугуйн замыг эвдэж, сурталчилгааны самбар байрлуулсан гэх мэдээлэл тархаж, шүүмжлэлд өртсөн юм. Энэ мэдээлэлд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас тайлбар хийлээ. Ингэхдээ сурталчилгааны самбар байрлуулсны дараа дугуйн замын ажил хийгдсэн гэжээ. Мөн олон нийтийн сүлжээнд тархсан мэдээллээс үүдэн Цэцэг төвийн хойд хэсэгт байрлах мэдээллийн байгууламжийг буулгаж чөлөөлжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны тайлбарыг хүргэе. 

Гадна зар сурталчилгааны байгууламж эзэмшигч “Үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо” ТББ нь 2017 онд мэдээллийн байгууламж байршуулах хүсэлт ирүүлсэн ба хүсэлтийг судлан үзэж “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар сурталчилгааны Зөвлөлийн 2018.01.20-ны өдрийн 1 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/02 дугаар тушаалаар зөвшөөрөл олгон гэрээ байгуулсан юм. Тус төрийн бус байгууллага мэдээллийн байгууламжийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд байршуулах ажлыг зохион байгуулсан.

Дугуйн зам тавих ажил нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/358 дугаар захирамжаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аар гүйцэтгүүлж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.
Тус дугуйн замын ажлын зураг төсөв батлагдаагүй байсан тул гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр буюу зураг төсөв батлагдсаны дараа байгуулан ажлыг эхэлсэн. 

Ажил гүйцэтгэх явцад дугуйн замын трассд хэд хэдэн мэдээллийн байгууламж, ногоон байгууламж, манаачийн байр байршиж байсан тул гүйцэтгэгч байгууллага, мэдээллийн байгууламж эзэмшигч байгууллагууд, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын хариуцсан байгууллага зэрэг бусад холбогдох байгууллагын төлөөллийг байлцуулан газар дээр нь үзэж танилцан буулгах, шилжүүлэн байршуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. 

Тус ажил 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлээд Цаг агаарын байдлаас шалтгаалан 2019 оноос ажлыг дахин үргэлжлүүлэн хийхээр болсон. Иймд гүйцэтгэгч байгууллага, мэдээллийн байгууламж эзэмшигч байгууллагууд ажил дахин эхлэхэд буулган авахаар харилцан тохиролцож өдийг хүрсэн юм.

Харин олон нийтийн сүлжээгээр тус ажлыг хийсний дараа Мэдээллийн байгууламж дээр нь барьсан мэт ташаа мэдээ явж байгаа учир тус тайлбарыг хийв. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.