Дэлхийн хамгийн олон сонгогчтой сонгуулийн гол өрсөлдөгчөөр Рахул Гандигийн Конгрессийн нам тодорчээ

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн парламентын доод танхимын гишүүдийг сонгох сонгуулийн эхний шат эхэлжээ. Долоон үе шаттай үргэлжлэх тус сонгууль 5-р сарын 19-нд дуусах ба эцсийн дүнг 5-р сарын 23-нд танилцуулах аж. Дэлхийн хамгийн их хүн амтай улсын нэг Энэтхэгийн 20 мужид амьдарч буй сая сая иргэд 6 долоо хоног үргэлжлэх санал хураалтанд оролцох юм. 1.3 тэрбум иргэнээс санал өгөх эрхтэй, 18-аас дээш насны 900 сая хүн бүртгэгдсэн ба тэдгээр иргэд Энэтхэг даяар байрласан 1 сая санал авах байруудад очиж саналаа өгөх аж.

Цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлэх энэхүү сонгуулиар парламентын Лок Сабха танхим буюу доод танхимын 543 гишүүнийг сонгох ба засгийн газраа бүрдүүлэх эрх авахын тулд аливаа нэг нам эсвэл эвсэл хамгийн багадаа 272 суудал авах ёстой аж. 2014 онд болсон сонгуулиар Ерөнхий сайд Нарендра Модигийн үндэстний Бхаратия Жаната нам түүхэн ялалт байгуулж байсан ба энэ удаа ч олонхын санал авахаар зорьжээ.

Тус намын гол өрсөлдөгчөөр Рахул Гандигийн Конгрессийн нам тодроод байгаа юм. Рахул Гандигийн аав Ражив Ганди, эмээ Индира Ганди, буурал өвөө болох Джавахарлала Неру нар Энэтхэгийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан ба түүний эгч Приянка Ганди өнгөрсөн 1-р сараас эхлэн Үндэсний Конгрессийн намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж эхэлсэн билээ.

Шинэ зуун эхэлсэнээс хойш зуу зуун сая энэтхэгчүүд ядуурлаас гарсан ч тус улсад тулгамдсан томоохон асуудлууд байсаар байгаа юм. Ерөнхий сайд Нарендра Модигийн удирдлага дор дэлхийн 6 дахь том эдийн засаг эрчээ алдсан хэмээн мэргэжилтнүүд үздэг.

Prime Minister Narendra Modi

Тус улсын ДНБ-ий өсөлт жил болгон 7 орчим хувьтай хэлбэлзэж байсан ч Энэтхэгийн хамгийн том асуудал нь ажилгүйдэл хэвээр байна. Иргэд Нарендра Модигийн засгийн газрыг ажилгүйдлийн үнэн тоо баримтыг нуун дарагдуулж байна хэмээн буруутгаж байсан ба ил болсон баримтаар ажилгүйдлийн түвшин 1970 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлтэндээ хүрсэн болох нь тогтоогджээ.

Түүнчлэн хэт их ургац хураасны үр дүнд түүхий эдийн үнэ бууж, газар тариалангаас олох орлого зогсонги байдалд орсоноос болж тариаланчид өр зээл тавихад хүрээд байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ерөнхий сайд Нарендра Модигийн эдийн засгаа өсгөх, ажлын байр нэмэгдүүлэх амлалт нь биеллээ олоогүй ба түүний удирдлага дор Энэтхэг улс шашны хувьд илүү тархай бутархай болсон гэнэ.

Эх сурвалж: https://www.theguardian.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.