Ажлыг даргын даалгавраар биш өөрийн санаачлагаар хий

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Японы хамгийн ухаалаг хүмүүс ажилладаг гэгддэг "Дэнцү" компанийн ажилтнуудын мөрддөг 10 дүрэм:

1. Ажлыг даргын даалгавраар биш өөрийн санаачлагаар хий. Санаачлагагүйгээр, бусдын үгээр ажилладаг хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Өөрийн санаачлагаар хийсэн ажил бүхэн таныг манлайлагч болгоно.

2. Аль болох хурдан хий. Өрсөлдөгчөөсөө түрүүлж хий. Хэн нэгнийг хүлээдэг байр сууриа орхи.

3. Том ажил хий. Том төсөлд өөрийгөө сорь. Жижиг ажил хийдэг хүн жижиг хэвээр байсаар байх болно.

4. Амархан биш хэцүү ажлыг хий. Ийм ажил биелүүлсний дараа та илүү хөгжсөн, өөртөө итгэлтэй болсон байх болно. Бас бусад хүмүүс таныг илүү үнэлэх болно.

5. Хэзээ ч битгий бууж өг. Зорилгоо биелүүлэх хүртлээ тэмц. Амархан бизнес гэж хаана ч байхгүй болохоор хэн тууштай ажиллана, тэр л амжилтанд хүрдэг

6. Олон хүнийг манлайлж, хөдөлгөж, уриалж ажилла.

Image may contain: sky and outdoor

7. Урт хугацааны төлөвлөгөө гарга. Түүндээ тууштай бай. Амаргүй байсан ч тэмц.

8. Өөртөө итгэлтэй бай. Хүн судалсан мэдсэн зүйлээ итгэлтэйгээр ярьж, бусдыг ятгаж, "сэнхрүүлж" чаддаг. Судалгаатай мэдлэгтэй хүн өөртөө итгэлтэй байдаг.

9. Байнга толгойгоо ажиллуулж бай. Тайван суугаад байвал сайхан санаа орж ирнэ гэж үү?

10. Бусадтай оюуны мэтгэлцээ хийхээс бүү ай. Үүнийг өөрийгөө хөгжүүлэх эх үүсвэр болгон ашигла. Өөрийн бодлыг судалгаатай, зөв тайлбарлаж чадах зүйл гэж үзвэл дуугүй өнгөрч болохгүй.

М.Олонбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.