Мал, амьтны гэдэс, дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүлэмжийн хий багасна хэмээн эрдэмтэд онцолжээ

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Судалгаагаар иргэд махны хэрэглээгээ багасгасанаар цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх явдалд томоохон хувь нэмэр оруулахыг нотлоод байгаа билээ.

Тэгвэл Америкийн Энвайроментал сайенс энд Текноложи сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өдөр бүр хүнсэндээ хэрэглэдэг махаа малын дотор махаар солих нь хүлэмжийн хий ялгаруулалтыг мэдэгдэхүйц бууруулах нь тогтоогджээ.

Дэлхий дээр ялгарч байгаа нийт хүлэмжийн хийн 14.5 хувийг махны салбар дангаараа эзэлдэг байна.

Бод малаас гарсан бүтээгдэхүүн бусдаасаа илүү байгаль орчинд хор хөнөөлтэй байдаг ба жишээ нь үхэр хэхрэх, хийгээ гаргах явцдаа агаарт метаны хий ялгаруулдаг нь нүүрсхүчлийн хийгээс 25 дахин хортой хүлэмжийн хий аж.

This terrine is made at St. John restaurant using whichever parts are to hand at the time of making. This can be pig liver or heart but can also include rabbit offal and game offal.

Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөных нь талаар мэдээ мэдээлэл олон нийтэд хүрсээр байгаа ч хүмүүс махыг урьд урьдынхаасаа илүү хэрэглэж байна.

Devilled kidneys in a spicy sauce served at St. John restaurant.

Судалгаагаар малын гаралтай хаягдлыг багасгаж, малаас гарсан бүх махыг иддэг болсоноор агаар дахь хүлэмжийн хий багасна хэмээн эрдэмтэд онцолжээ.

Haggis, an iconic Scottish dish, is a savoury pudding containing sheep's heart, liver and lungs. It is traditionally cooked while encased in the animal's stomach.

Германы мах махан бүтээгдэхүүн нийлүүлдэг сүлжээ компанид хийсэн судалгаагаар махны нийт хэрэглээг багасгасанаар хүлэмжийн хий 32 хувиар буурах нь тогтоогджээ. Тэгвэл судалгааг удирдсан Өмнөд Данийн их сургуулийн профессор Ганг Люгийн хэлж байгаагаар малын гаралтай хаягдлыг 50 хувиар бууруулсанаар хүлэмжийн хий 14 хувиар буурах аж.

These skewered tripes were cooked in a pot for 14 hours in the laboratory of

Дэлхийн нийт хүн амыг цагаан хоолтон болгох зорилго тавьж ажиллахын оронд малын гаралтай хаягдлыг багасгаж, хүнсэндээ дотор мах хэрэглэх нь үр дүн өндөртэй болохыг судалгаанд онцолжээ.

Эх сурвалж: https://edition-m.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.