Энэ амралтын өдрүүдээр FIBA 3x3 Wuxi дэлхийн гранпри БНХАУ-д болно

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Энэ амралтын өдрүүдээр FIBA 3x3 Wuxi дэлхийн гранпри БНХАУ-д болно. Монгол Улсын мэргэжлийн 2 баг 2-уулаа өрсөлдөнө. Энэ улирал Ховд баг нэрээ өөрчилж Архангай АДМ Тайхар болж мэргэжлийн тэмцээнд өрсөлдөнө. АРА АДМ Тайхар баг урьдчилсан хэсэгт Канадын Эдмонтон болон Испанийн Murcia багуудтай нэг хэсэгт орсон.

Хэсгээсээ шалгарвал үндсэн C хэсэгт Голландын шигшээ Амстердам, Москва Инаномо багууд дээр нэмэгдэж орно. Эдмонтон багийн хувьд Канадын шигшээ багийн тоглогч Steve Sir (өмнө нь Саскатоонд байсан) Бэйкэр гээд өндөр зэрэглэлийн тоглогчидтой. 2 тоглогч нь шинэ.

Гэхдээ Канад гэхээр өндөр зэрэглэлийн тоглогч л байгаа. Манай Улаанбаатар үндсэн B хэсэг Латвийн Рига, БНХАУ-ын Shenzhen Sandy Quan багуудтай орлоо. Рига Европ тивийн аварга (2017), Улаанбаатар Ази тивийн аварга (2017), Shenzhen Sandy Quan Жакартагийн Азийн наадмын аварга (2018. U23). Гурван аварга нэг хэсэгт оржээ.

Энэ жилийн Дэлхийн анхны гранпригийн бүх багууд чанга байна. Олимпийн онооны сүүлийн жил аргагүй өөр харагдаж байна. БНХАУ-ын Сагсан бөмбөгийн холбоо 3х3 төрлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч өнгөрсөн оны сүүлээс Дэлхийн чансааны #1-д буй Сербийн Лиман багийг бүтэн багаар нь Хятадад авчирч бүх шигшээ багуудаа хамт бэлдэж байна.

Өнөөдөр манай багууд дасгалжуулагч С.Тулгын хамт урд хөршийг зорино.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.