Царай таних системийг нийтийн тээвэрт нэвтрүүлж эхэллээ

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 08:59 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Жинань хотын метроны нэгдүгээр шугамд царай  таних системийг ашиглаж эхэлсэн нь энэ төрлийн технологийг нийтийн тээвэрт нэвтрүүлсэн анхны тохиолдол болж байна. Метрогоор зорчихдоо ашиглах тусгай аппликэшнд өөрийнхөө мэдээллийг оруулж, бүртгүүлээд, банкны карт болон төлбөрийн бусад системтэйгээ холбосноор бэлэн мөнгө,  нийтийн тээврийн карт ашиглалгүйгээр зорчих аж. 

Ингэхдээ зорчигчид метро руу орох хаалган дээр байрлуулсан тусгай камер, царай таних технологи бүхий сканнерт нүүрээ харуулаад мэдээлэл баталгаажсаны дараа шууд нэвтрэн орно. Хотын метроны ажилчдын өгүүлж буйгаар, ийм үйлчилгээг нэвтрүүлсний дараа нэг минутад 30-40 хүн хаалгаар орох боломжтой болсон бөгөөд энэ нь өглөө ажил цуглах, орой тарах үед метронд суухын тулд дараалалд зогсох шаардлагагүй болж, цаг хэмнэж байна.

Нөгөө талаар метроны үйлчилгээний ажилтнуудын ажлыг ихэд хөнгөвчилж, ачааллыг нь багасгаж байгааг онцлоод цаашид автобус, трамвай зэрэг нийтийн тээврийн бусад хэрэгсэлд ийм системийг нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.

Эх сурвалж: CCTV.com

 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.216.10) 2019-04-11 10:12
      • 0
      • 0

      Манайд хурдан нэвтрээсэй. Минутанд 30-40 хүнд үйлчилнэ гэдэг чинь үнэхээр дэвшил. Тэгээд бас бэлэн мөнгө, картыг хэрэглэх шаардлагагүй. Янзтай.

      Хариулах