Боксын залуучуудын УАШТ эхэллээ

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

Монголын боксын холбооноос залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээнээс шалгарсан боксчид ирэх 11-р сард болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдах эрхээ авах юм. Боксын залуучуудын УАШТ 1973 оноос эхлэлтэй.

МБХ-ноос энэ л спортод хүчээ зориулан хөдөлмөрлөж явсан алдар гавьяа амжилтын эздийг хойч үед нь алдаршуулах, ялалтыг дуурсгах зорилгоор тэдний нэрэмжит болгон УАШТ-ээ зохион байгуулдаг. Ази тивийн хошой аварга, боксын спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуягийн нэрэмжит залуучуудын УАШТ өнөөдөр нээлтээ хийлээ.

Боксын залуучуудын УАШТ-ий урьдчилсан тоглолт өчигдөр буюу энэ сарын 09-ний өдөр эхэлсэн. Спортын төв ордны А зааланд үргэлжилж байгаа тэмцээн энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилж нэгдсэн дүнгээ гаргах юм.

Боксын залуучуудын УАШТ-д Олимпийн гараа, өсвөрийн улсын аваргаас гараагаа эхэлсэн шилдэг боксчид тулалдаж байгааг МБХ-ноос онцоллоо. Боксын залуучуудын УАШТ-д 28 байгууллагын 170 тамирчин өрсөлдөж байна.

Эмэгтэй 8, эрэгтэй 7 жинд улсын аваргын медалийн эзэд тодорно. ОУБХ-ны шинэчилсэн дүрмийн дагуу эмэгтэй боксчид 46-48, 51, 54, 57, 60, 64, 69, +69 кг-ийн жинд өрсөлдөж байгаа юм. Эрэгтэй ширэн бээлийтнүүд 46-49, 52, 57, 63, 75, +75 кг-ийн жинд тулалдаж байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.