ЦЕГ-ын даргаар Н.Амарзаяаг томилж, Б.Билэгт шалтгаангүйгээр гадаад явжээ

Twitter Print
2014 оны 03-р сар 30-нд 15:59 цагт
Мэдээний зураг,
 

Өнгөрсөн баасан гарагаас хойш хууль, хүчний байгууллагынхны толгойг эргүүлсэн жигтэй байдал үүсээд байгаа гэнэ. Хуулийн салбарыг тэр чигт нь шинэчлэх уриатай гарч ирсэн Х.Тэмүүжин сайд ажлаа аваад удалгүй агентлагийн дарга нарын халаа сэлгээг харин ч нэг хийх шиг болсон. Ингэхдээ ЦЕГ-ын даргаар “Ерөнхийлөгчийн хүн” гэгддэг Б.Билэгтийг томилсон ч цагдаад хийх шинэчлэл, өөрчлөлтийн асуудал дээр эхнээсээ л таарч тохирохгүй хоёр тийшээ харсан билээ.

Тэр ч байтугай өнгөрсөн нэгдүгээр сард цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн хүмүүсийг Б.Билэгтийн дор шургуулах гэсэн албан томилгооны асуудлаас болж сайд, дарга хоёр нударга зөрүүлээд авсан ч удаатай. Энэ бүх таагүй харилцаандаа шазуур зуусан Х.Тэмүүжин сайдын тэсгэл алдарч ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг цахим ертөнцөөр “Тэнэг, новш”-оор нь дуудаж хэсэгтээ тайвшираад байсан.

Гэхдээ тэр тайтгарал нь удаан үргэлжилсэнгүй. Сүүлийн үед байсхийгээд л “Миний хамгийн том алдаатай шийдвэр бол Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар томилсон явдал байлаа” хэмээн ил цагаан мэдэгдэх болсон Хууль зүйн сайдыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч битүүхэн дэмжих болж “өөрийн хүн” гэгддэг Б.Билэгтийг дуудан ирүүлээд “Хууль зүйн сайдтайгаа учраа олоод аятайхан ажиллаж чадахгүй бол аргаа бодоорой” хэмээн хатуухан сануулчихаад Япон руу эмчилгээнд явжээ.

Тиймдээ ч хэд хэдэн удаа Б.Билэгтийг суудлаас нь буулгахаар оролдоод хүчин мөхөсдөөд байсан Х.Тэмүүжинд Ерөнхийлөгчийн Б.Билэгтэд өгсөн тэрхүү хатуухан сануулга бэлээхэн өгөөш болж “Хоолойд нь тээглэсэн яс” Б.Билэгтээсээ салж амарсан дуулдана.

Уг нь Б.Билэгтийг огцруулах асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулаад ч Ерөнхий сайд зөвшөөрөөгүй учир хойшлогдож байсан. Тодруулбал МоАХ-ны анхдагч, Бригадын генерал Б.Билэгт нь 1998 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болох үед Радио телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар, 2004 онд мөн л Ерөнхийлөгчийн дохио зангаагаар Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдож байсан нь маргашгүй үнэн. Тэгвэл энэ удаад ЦЕГ-ын дарга болж чадсан ч суудал нь ганхсаар эцэстээ аргагүйн эрхэнд албанаасаа буух шиг боллоо.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ЦЕГ-ын дарга Б.Билэгт гадаад руу шалтгаангүйгээр яваад сураггүй байгаа гэнэ. Түүнийг явсан хойгуур нь хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын даргаар Н.Амарзаяа гэгчийг томилжээ. Н.Амарзаяа нь өмнө нь БГД-ийн Цагдаагийн хэлтсийн дарга хийж байсан ч О.Алтангэрэлийг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас татгалзаж, сайн дураараа ажлаа өгсөнөөс хойш Бодлогын хэрэгжилтийн газрын даргаар томилогдоод байсан бол энэ удаад Х.Тэмүүжин сайдын ээлжит томилгоогоор ЦЕГ-ын дарга болжээ.

Гэхдээ хууль, цагдаагийнхан дундаа Н.Амарзаяа нь шулуун шударга, эр хүний зангарагтай гэдгээрээ гайгүй сайн нэртэй нэгэн гэнэ. Түүнийг БГД-ийн Цагдаагийн хэлтсийн дарга байхад нь Б.Билэгт хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан ч шүүх эргүүлэн ажилд нь томилох тогтоол гаргасан байдаг. Ийнхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний баруун гар болж, ямар ч үед найдвартай хамгаалах хүнээр ЦЕГ-ын шинэхэн дарга Н.Амарзаяа тодорч байгаа бол Х.Тэмүүжинтэй нэгийгээ үзэж байсан Б.Билэгт гадаад руу ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй явжээ. Тун удахгүй энэ асуудлын учир зүй тайлагдах болов уу.

Д.Монгол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.91.74) 2014-03-31 10:50
      • 0
      • 0

      Билэгт ажлаа хийж л байгаа ш дээ, Амарзаяа чинь дэд дарга, яахав Билэгтийн оронд Амарзаяаг тавих сонирхол байгаа л байх.

      Хариулах

    • Зочин

      (77.197.208.174) 2014-03-31 04:27
      • 0
      • 0

      zuvuu zuv ajil hiih gesen negendee gai bolohoor zai bolson n deeree ho bilegt ee Temuujin andiigaa shinchlel hiij bhad n bitgii sadaa bolood bai huviin yum bdag bol huvisgaliin ymtai holilgui baih n zuv tsagdaagiinhan maani denduu bolohgui bolchood bsiin ard tumnee turiin nereer daramtalsan balai yum bolchood bsniig n harin aytaihan bolgoj bna engiin irgen hulgaich 2-toi ylgaj salgaj haritsaj surah heregtei bsiin bi frantsad bna endhiin tsagdaa bol ymarch uildeltei heregten bsan ch zuvhun hun gedeg utgaar n haritsana ternees yu uildsen neer n bish teriig n tusad n shalgana iim l bh ystoishdee

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.21) 2014-03-30 17:20
      • 0
      • 0

      Молодец!

      Хариулах