2019 оны 04-р сар 08-нд 14:10 цагт

Parody хамтлаг - Эх орон

Үг.Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ 

Ая.Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж

Эх орон

Дэлгэр Монгол орноо

Магтаж бид нар дуулахдаа

Тэнэгэр сайхан жаргалаа

Бахдаж заавал оруулдаг

Амьдралын хамаг жаргал нь

Эрх чөлөөндөө байдаг

Аль тэр чухлыг нь

Ард бид нар эдэлдэг

Хөдөө тал минь малаар дүүрэн

Хөвчийн ой минь ангаар дүүрэн

Хөрсөн доор нь эрдэнээр арвин

Хүний хэрэгцээ цөм багтсан

Яндаж болшгүй далай шиг ээ

Яасан баян нутаг вэ

Ямар их хувь заяагаар

Бид нар эзэн нь болж төрөв өө

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.