С.Амарсайхан: Баянзүрх дүүрэг гэж авах юмгүй хог новшиндоо дарагдсан, сааралтсан дүүрэг байна

Twitter Print
2019 оны 04-р сар 08-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд тус дүүрэгт болсон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хэсэг иргэд жагсан эмх замбараагүй байдал үүсч, өнгөрсөн даваа гарагаас хойш иргэд төрийн үйлчилгээ авах боломжгүй болоод байгаа юм. Тодруулбал АН-ын гишүүдээс өөр хүнийг дүүргийн байр руу нэвтрүүлэхгүй байгаа аж. 

Эсэргүүцлийн жагсаалд оролцож байгаа иргэдийн хэлж байгаагаар Баянзүрх дүүрэгт болсон сонгуулийн дүнг хүчингүйд тооцуулах шүүхийн тогтоолыг Захиргааны хэргийн шүүхээр гаргуулж, сонгуулийн дүнг хүчингүй болгохыг шаардаж буй юм.

Тэгвэл хотын дарга С.Амарсайхан энэхүү хууль бус жагсаал цуглааныг болохгүй бол албадан тараана гэдгээ мэдэгдэж, Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр ширүүхэн шүүмжлэлийг хэллээ.

Тэрбээр тус дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэхдээ, “Баянзүрх дүүрэг гэж авах юмгүй, хог новшиндоо дарагдсан, сааралтсан дүүрэг байна. Гэтэл иргэдийн ая тухтай байдлыг хэрхэн хангах вэ гэж биш албан тушаал булаацалдаж байгаа хүмүүст хатуу арга хэмжээ авна. Албадан тараана. 360 мянган хүн амтай дүүргийн асуудал намын золиос болж болохгүй. Бүхэл бүтэн төрийн захиргааны төв захиргааны байрыг эзэгнээд иргэд оршин суугчдыг турхирч байна.

Өнөөдөр дуудаад ирэхгүй бол би шаардлагатай арга хэмжээг авна. Гарах үр дагаврыг тэр хүмүүс үүрнэ.

Image result for баянзүрх дүүрэгт эмх замбараагүй

Хуралдаа суудаггүй, шуурхайдаа суудаггүй. Баянзүрх дүүрэг бие даасан вант улс биш, хууль үйлчилдэггүй газар биш. Бидний дээр хууль, төр байгаа гэдгийг битгий мартаарай. Алхам тутамдаа хууль, ёс зүй байдаг гэдгийг анхаараарай. Нийслэлд удирдлага байдаг гэдгийг мартсан байх шиг байна. Дүүргийн Засаг даргыг нь хэдэн ч удаа дуудав. Хотын даргатайгаа ирж уулздаггүй, иргэдийг турхирдаг замаар нийслэлийн иргэдийн хувь заяаг шийднэ гэж бодож байвал эндүүрэл.

Өнөөдөр дуудаад ирэхгүй бол би шаардлагатай арга хэмжээг авна. Гарах үр дагаврыг тэр хүмүүс үүрнэ. Нийслэлийг эзэнгүйдүүлж, эмх замбараагүй болгосон асуудлыг, улсын нийслэл шиг болгох гэж байгааг улс төржүүлж, гарсан шийдвэрийг мушгидаг үйл ажиллагаагаа таслан зогсоох хэрэгтэй” гэсэн юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.