Цусны шинжилгээг нарийн анхаарч ойлгох нь олон өвчний эрсдэлийг багасгана

Twitter Print
2019 оны 05-р сар 17-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

Эмчийн өгч буй эрүүл мэндийн энгийн зөвлөмж

Шинжилгээний төрөл болон хариуг хэрхэн ойлгох тухай та бүхэнд туслах зорилгоор Япон улсын Сирока олон улсын эмнэлэгийн хэлтэсийн эрхлэгч эмч Оката Садамү эмчийн зөвлөгөөний 2 дугаар хэсгийг орчуулан оруулж байна.

Цусны шинжилгээгээр өвчнийг илрүүлэх

Эрүүл мэндийн шинжилгээнд өөрчлөлт байхгүй ч өөрийн чинь санааг зовоосон шинж тэмдэг байнга байгаа бол цусны шинжилгээг сайтар задлан шинжилж үзэх хэрэгтэй. Цусанд өвчинтэй холбоотой олон мэдээлэл байдаг.

Цусны шинжилгээгээр амьдралын буруу зуршилын шалтгаант өвчнөөс зүрхний дутагдал хүртэл

Цус нь улаан болон цагаан эс, ялтаст эс гэх мэт эсийн бүрэлдэхүүн хэсэгтэй цусны шингэн хэсэг болох плазмаас тогтно. Цусны гол үүрэг нь бүх биеийн эсэд хүчилтөрөгчийг хүргэж өгч, нүүрхүчлийн хийг уушгинд буцаах юм. ( Сонин болгон бичихэд: Хүний бие нь ойролцоогоор 37 их наяад эсээс бүрдсэн байдаг гэж үздэг. Энэ тоог эрдэм шинжилгээний судалгаагаар 2013 онд биеийн жин нь 70 кг, биеийн өндөр 172см өндөртэй нас биеэнд хүрсэн хүнийн биеийн эсийн тооны баримжаа гэж мэдээлэгдсэн байна) Цусны улаан эс нь ойролцоогоор 26,3 их наяад бөгөөд энэ нь хүний биеийн бүх эсийн 3 хуваасны 2-ыг багтааж байна.

Үүнээс үзэхэд цусны улаан эс нь зөвхөн их хэмжээтэй байх шаардлагатай төдийгүй ямар чухал үүрэгтэй болох нь ойлгогдож байгаа юм. Цусны цагаан эс нь вирус, бактери зэргээс биеийг хамгаалах үүрэгтэй бол ялтас эс нь цусыг бүлэгнүүлэн цус алдалтыг тогтоох үүрэг гүйцэтгэдэг.

Мөн цаашилбал цусанд хүчилтөрөгчөөс гадна биед шаардлагатай шим тэжээлийн бодис, гормон гэх мэт олон бодисыг агуулсан байна. Энэ мэт цус нь бүх биеийн эсээр эргэлдэн биеийн хувьд шаардлагатай чухал бодисыг хүргэж байдаг. Иймээс цусыг судалж шинжилсэнээр эрүүл мэндтэйгээ холбоотой олон зүйлсийг мэддэг байна. Цусны шинжилгээгээр илрүүлэх өвчин, өөрчлөлтүүдэд цус багадалт, элэг, бөөрний үйл ажилгааны өөрчлөлт, өөх тосны өөрчлөлт, шээсний хүчлийн ихсэлт, чихрийн шижин, цусны хавдар, халдварт өвчин, зүрхний дутагдал гэх мэт янз бүрийн өөрчлөлтүүд байна.

Image result for blood test for health changes

Цусны шинжилгээ өгөх үед

Цусны шинжилгээ өгхөд гарын тохойн нугалмын венийн судаснаас авдаг учир венийн судасны бүдүүн нарийн, байрлал нь хүн бүрт харилцан адилгүй тул вений судас нарийн, гүн байрлалд байвал цус авхад хэцүү байдаг. Цус авхуулах үед ус ууж шингэн дутагдахаас сэргийлэх, цус авхуулахын өмнө тохойн нугалам хэсэгт бүлээн жин тавьж халаавал судас тэлж өгнө.

Тариурын зүү болон цус хараад айдаг хүн бол стресс болон өвдөлт зэргээс цочрол өгснөөр түр зуурын хугацаагаар зүрхний цохилтын тоо буурах, цусны даралт буурах зэрэг физиологийн урвал үүсэн, цус авах үед дотор муухайрдаг. Биеийн байдал тааруухан байх эсвэл шингэн дутагдалтай байвал дээрхи физиологийн урвал үүсэх нь улам хялбар байдаг. Хэрэв ийм хүмүүс бол шинжилгээ өгөхдөө хэвтэж байгаад өгвөл үр дүнтэй.

Image result for giving a blood test

Анзааралгүй орхиж болохгүй цусны шинжилгээний төрлүүд

Цусны шинжилгээний төрлүүдийн дотор өөрт мэдэгдэх шинж тэмдэг хараахан мэдэгдээгүй эсвэл шууд онош нь мэдэгдэхгүй байгаа учраас анхаарал татахгүй байдаг зүйлс байдаг.

Биеийн байдал угийн ийм учир гэж бодоод анзааралгүй өнгөрүүлэн тэр хэвээр нь орхигдвол аюулд хүрдэг ч тохиолдол байдаг.

Цусны цагаан эсийн тоо их бол

Жил бүр шахам цусны цагаан эсийн тоо их гэсэн заалт гарамтгай мөртлөө өөрт мэдэгдэх халуурах гэх мэтийн онцгой шинж тэмдэг байхгүй хүмүүс байдаг. Архаг хэлбэрийн цусны цагаан эсийн тоо ихсэх шалтгааны ихэнхи тохиолдол бол тамхи татах юм.Тамхин дахь хорт бодисны уршигаар биеэнд архаг хэлбэрийн үрэвсэл үүсгэн улмаар цусны цагаан эсийн тоо нэмэгдэж байна гэж үзэж байна. Цусны цагаан эсийн тоо төдийгүй улаан эсийн тоо ч нэмэгдэн цусыг өтгөрүүлэн зууралдамтгай болгодог байна.

Мөн цаашилбал тамхи татах нь зүрхний инфаркт, тархины цус харвалт, хавдар зэргийн эрсдэлийг ихэсгэж байдаг дээр цусны цагаан эсийн тоо нэмэгдмэгц зүрхний инфаркт бий болход хялбар болно гэж үзэж байна.Тамхи татахаа болих юм бол ихэнхи тохиолдолд цусны цагаан эсийн тоо хэвийн үзүүлэлттэй болдог. Хэрэв тамхи татдаг байгаад цусны цагаан эсийн тоо өндөр үзүүлэлт заан, энэ байдал үргэлжилж байгаа хүмүүс байвал өөрт мэдэгдэх шинж тэмдэг байхгүй байсан ч тамхиа хаяхыг санал болгож байна.

Мөн архаг хэлбэрийн цусны цагаан эсийн тоо нэмэгдэх хүнд шалтгаан бол цусны хавдар (Chronic Myeloid Leukemia )юм. Тамхи татдаггүй мөртлөө цусны цагаан эсийн тоо их байгаа тохиолдолд өөрт мэдэгдэх шинж тэмдэггүй байсан ч цусны дотрын мэргэжлийн эмчид хандан шинжилгээ өгөөрэй.

Цус багадах

Цус багадах (Төмөр дутагдлын цус багадалт) гэдэг нь бидэнд ойр байдаг өвчин гэж ойлгогдон төмрийн бэлдмэл уувал сайжирдаг гэж ойлгодог. Гэвч цусны шинжилгээгээр төмөр дутагдлын шинжтэй цус багадалт гэсэн үзүүлэлт гарсан тохиолдолд түүний шалтгааныг сайтар судлах шаардлагатай байдаг.

Related image

Цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд бол сарын тэмдэгээс шалтгаалан цус багадалт бий болох нь олон боловч цэвэршилтийн дараахи насны эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд бол үнэндээ хавдар зэрэг өвчнөөс шалтгаалан ходоод, гэдэс гэх мэт ходоод гэдэсний замаас цус алдан цус багадах тохиолдол байдаг. Үүнийг тоохгүй орхивол хавдар нь даамжирч түгжрэл үүсгэн амь насанд аюул заналхийлнэ. Цус багадахаас гадна өөрийн чинь санааг зовоосон шинж тэмдэг байгаа тохиолдолд заавал эмнэлэгт үзүүлээрэй.

Япон хэлнээс орчуулсан:  Лхагвадоржийн Энхтуяа

Анагаах ухааны доктор ( Ph.D)

Inbound Japan Co.Ltd

Холбоотой мэдээ:

-Шинжилгээ нь өвчнийг илрүүлэхээс гадна хариуг зөв тайлж ойлгон, эрүүл мэндээ хянан удирдах ач холбогдолтой /Эхний хэсэг/ - http://mongolcom.mn/read/54835

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.