Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 8 орны 90 гаруй тамирчин оюун ухаанаа сорьж байна

Twitter Print
2019 оны 04-р сар 07-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Я.САНЖМЯТАВЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОГДОЖ БУЙ "АЗИ ТИВИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН" 2019 оны 04-р сарын 06-16-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохиогдож байна. 

Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн нь чансаагаараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох тивийн 2 дахь том тэмцээн юм.

Тус тэмцээний шилдэг 2 эрэгтэй шатарчин Дэлхийн Цом-д оролцох эрх, шилдэг эмэгтэй шатарчин Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцох эрх авдаг.

Image may contain: 13 people, people standing and suit

Энэ эрхийн төлөө 

1. Вьетнам
2. Малайз
3. Мянмар
4. Индонез
5. Өмнөд Солонгос
6. Хонгконг
7. Филиппин
8. Монгол зэрэг 8 орны 90 гаруй тамирчид оюун ухаанаа сорьж байна.

Image may contain: 13 people, people smiling, people standing

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд:

Монгол улсын их хурлын дэд дарга, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ази тивийн 3-ийн 3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Азийн 3-ийн 3 бүсийн Ерөнхийлөгч Данг Тат Тьанг, Бүгд Найрамдах Социалист Вьетнамын улсаас Монгол улсад суугаа элчин сайд эрхэмсэг хатагтай Фан Данг Дыенг, Дэлхийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн Шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МШХ-ны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Зохион байгуулах хорооны гишүүн, Хошууч генерал, МШХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баярмагнай, МШХ-ны гүйцэтгэх захирал, Ази тивийн 3-ийн 3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ц.Цогбаяр нар болон ЗБХ гишүүд, МШХ-ны дэд Ерөнхийлөгчид, удирдах зөвлөлийн гишүүд, ивээн тэтгэгч, хамтран ажиллаж буй байгуулгын хүндэт зочид хүрэлцэн ирж, тэмцээний зохион байгуулагчид, шүүгчид, тамирчид, дасгалжуулагч нартаа тэмцээнд нь өндөр амжилт хүслээ.

Image may contain: 14 people, people standing and indoor

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч: Монголын шатрын холбоо, Хамтран зохион байгуулагч: Боловсрол, Соёл, Шинэжлэх ухаан, Спортын яам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төрийн банк, Premium Palace, Улаанбаатар чуулга, Гэрэлт дизайн, МҮОНРТ, МNC телевиз, mongolcom.mn мэдээллийн сайт тус тус ажиллаж байна.

No photo description available.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.