Ард түмэн, төр засаг хоёр нь спортлог биш, спиртлэг. Спирт уух орчин хаа сайгүй, тансаг, хар мянгаараа...

Twitter Print
2019 оны 04-р сар 06-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Тамирчин байхын хэцүүг тамирчин хүн л мэднэ. Бор зүрхээрээ зүтгэж буй хэдэн тамирчнаа ядаж сэтгэл санаагаар нь дэмжиж байвал...

Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Мандахнаран өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Монголд тамирчин байх ямар хэцүүг мэдэх үү” гэх сэтгэгдлээ олон нийтэд хүргэжээ. Түүний энэхүү сэтгэгдлийг уншигч танаа бүрэн эхээр нь хүргэе.

“Шигшээ нь улсаас хамгийн бага цалин авна, бусад орных тамирчдын хувьд тоож хэрэглэдэгүй хуучирсан зүйлсээр бэлтгэлээ хийнэ, өөрсдөд нь олгогдох мөнгөнөөс дээгүүр баахан шулж шулж эцэст нь сургуулийн хүүхдийн дугуйланд хэрэглэхгүй бараа эдээр хангагдана.

Харин шигшээ багт нь орохын тулд өөрийгөө баталж олон улсын тэмцээнд чансаагаа ахиулна. Ядаж байхад түүнд явахад зардлаа шигшээ биш учраас өөрөө босгоно. Мөнгө олохын тулд ажил хийе гэхээр бэлтгэл хийж амжихгүй, бэлтгэл хийе гэхээр ажил хийж амжихгүй. Бэлтгэл хийхгүй бол чансаа хүрэхгүй.

Төр засаг нь олимпийн наадмын үеэр арай хийж чансаанд хүрч тийш явахаар болсон хэдийг толгойг илж худлаа үнсэнэ. Ард түмэн төр засаг хоёр нь Бөхөөс бусад спортыг мэдэхгүй, мэдэхгүй болохоор ойлгохгүй, ойлгохгүй болохоор дэмжихгүй. Зөвхөн спортын ордон л бариад байна, энд ч ордон тэнд ордон, нэг л их хаансаг ордонсог улсууд. Доторхи Бэлтгэл сургуулилт хийх тоног төхөөрөмж нь худалч хүнд би эвчдихээр элгийн инээдтэй авчираад бэлдээ гэж хэлнэ.

Ард түмэн, төр засаг хоёр нь спортлог биш, спиртлэг. Спирт уух орчин хаа сайгүй, тансаг, хар мянгаараа. Спорт хийчих орчин хаа нэг ганц хоёрхон. Гудамж бол бүүр байхгүй. Байгаа нэг заал нь тэнгэрт хадсан үнэтэй, эсвэл зөвхөн шигшээ л орно. Спиртлэгүүд нь дэмжихгүй, ойлгохгүй, тэгсэнээ медаль нэхнээ бас? Авсангүй гэж муулна. Уралдааны морь шиг уяа сойлгоо тааруулаагүй байж унаач хүүхдээ загнадаг шиг л зандарна.

Өөрсдөө хагас сайны өглөө ганц удаа 6 цагт босоод Зайсан толгойн шатаар талд нь хүрчих шийртэй ч юм шиг. Тамирчид бол жинхэнэ өөрийгөө ялан дийлсэн хүмүүс байдагын, би бас гадарланаа жаахан. Тийм болохоор энэ медаль авч чадсангүй гээд баалаад байгаа гаруудад хэлчихэд чаддагийн бол өөрөө ажлаасаа гараад олимп биш, улсын бишээ дүүргийн аваргад хэрүүлээрээ биш биеийн спортоор ороод ир за юу гэж хэлье дээ.

Нэг л их медаль нэхсэн хүмүүс... Юу вэ? Та хэд жинхэнэ тамирчны амьдралаар нэг өдөр байж барах уу? Тамирчин хүний амьдрал амаргүй шүү. Хэн дуртай нь тамирчин болдоггүй юм” гэжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Oojoo

      (73.193.97.64) 2019-04-06 22:04
      • 0
      • 1

      Eostoi goe heljee.enees iluu yaj helehev.erchuud ni gedsee daahgui emegteichuud ni heterhii gangalah ovchtei uls yaj hogjihov dee.yun sport

      Хариулах