Бие биетэйгээ юу ч дуугарахгүй, муухай муухай харж чихэвч зүүн дасгалаа хийнэ...

Twitter Print
2019 оны 04-р сар 05-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Нэг зүйлийн талаар би бүр бичье гэж бодоод явснаа санан санан бичлээ. Би нэгэн зочид буудалтай фитнес төвд дагсал хийдэг юм л даа. Тус клуб-т өглөө эртлэн очдог. Тэнд нь тус зочид буудалд буусан хүмүүс өглөөдөө фитнесээр хичээллэнэ. Намайг ороход намайг анх удаагаа харж байгаа гадаад хүмүүс зөндөө тааралдана. Бүгдээрээ л толгой дохин мэндчилж хаалгаар гарах үед зам тавьж өгөх, кардио хийж хөлс гарсан байх үед агааржуулагч асаах, хувцас солих өрөөнд байхад дахин дахин мэндэлж инээж толгой дохино. Саунд суух үед инээмсэглэж суудал тавьж өгнө. Тэгээд надаас түрүүлээд гарах бол Enjoy гэж хэлээд инээмсэглээд босоод явна. Худлаа пялдагдаж, инээмсэглэж байгаа зүйл юу ч байхгүй нь дээр хувцас солих өрөөнд тун цэгцтэй байж, устай тавчикаараа хувцас солих өрөөнд явахгүй, хэрэглэсэн алчуураа дахин угааж ариутгах саван хийнэ. Эцэст нь ямар ч хог шороо үлдээлгүй цэмцгэр хувцаслаад гарч одно. Би нэг сарын хугацаанд лав 50, 60 гадаад хүмүүстэй хамт хичээллэсэн юм. Бүгдээрээ ийм байсан.

Энэ хооронд мэдээж Монголчууд үйлчлүүлнэ. Аймаар өмхийгөөр бие засна. Уг нь агааржуулагч ариун цэврийн өрөөнд байгаа ч цацахгүй. Тэгээд усаа татсан болоод гадуур нь суултуур дээр дэвссэн цаасаа үлдээгээд гарч ирнэ. Хоёр урт өргөн вандан сандал байхад нэг сандал дээр нь цүнхтэй баахан зүйлээ овоолж, нөгөө сандал дээр нь өөрсдөө хэнтэй ч хамаагүй чанга чанга утсаар ярина. Уг нь бол бараг зэрэгцээд 10 хүн суух боломжтой урт сандал л даа. Хоолойгоо засаад, хүний юманд хүрэхгүй гээд тэвчээртэй хүлээж зогсоно. Үүнийг анзаарах сөхөөгүй утсаар ярьсаар л.

Хувцасаа солиод зааланд орно. Тэгээд бие биетэйгээ юу ч дуугарахгүй, муухай муухай харж чихэвч зүүн дасгалаа хийнэ. Миний өмнө явж байсан фитнесс ийм байгаагүй л дээ. Гол нь би арай хүн цөөтэй, чөлөөтэй байх боломжтойгоор нь энэ газрыг сонгосон хэрэг. Гэхдээ би явж байгаа газруудаа биш, зүгээр үйлчлүүлж байгаа монгол, гадаад хүний ялгааг л хэлэх гээд байна л даа.

За тэгээд хэрэглэсэн гантелаа хураахгүй, хөлстэй биеэрээ хэвтсэн суусан газраа арчихгүй, тэгээд тэнд хичлээллэх гадаадын зарим хүмүүсийг мөрлөж, ер нь л их нэг тийм баатарлаг, бадрангуй байна. Хувцас солих өрөөнд орчоод душэнд орчоод устай тавчикаараа өрөөгөөр нэг алхана. Битүү ус. Хэрэглэсэн нүүр гарын алчуур, халад нь хаа хамаагүй хэвтэж, зүгээр л суусан, харсан газраа үлдээж орхино.

Саунд суухаар хамгийн өндөр дээр нь гарч суучаад, хаан аятай нүдээ анин, шинээр орж ирж байгаа хүмүүс рүү муухай харна.

Би амралтын өдрүүдээр охиноо бассейнаар хичээлүүлдэг л дээ. Тэгээд нэг удаа охиноо оруулж өгөхөөр өөрөө хувцасаа солиод бассейн руу орсон чинь тэнд нил шивээс болсон хоёр залуу сууж байна. Дөрвөн хүүхэдтэй. Тэгээд би нээх юм бодолгүй охиноо хөтлөөд усанд нь оруулж өгөөд, даарвал нөмрөөрэй гээд халаадыг нт үлдээх хойгуур, нэг залуу нь:

- Хөөе залуу гээд намайг дуудаж байна.
- За? гэсэн чинь:
- Чи яагаад бассейнд гуталтай ороод байгаа юм? Тавчиктай орооч.
- Уучлаарай би энэ фитнесд нь хичээлэлдэг. Энэ гадна өмсдөг гутал биш. Заалны пүүз гэж хэлээд охинтойгоо юм ярьж байсан чинь:
- Чи энд ажиладаг юм биш үү? Яасан шинэ хүмүүс болохоор элэг барих гээд байна уу?

- Уучлаарай би та нартай адилхан үйлчилүүлэгч. Мөн би та нарыг элэг барих шаардлага надад байхгүй гэтэл:
- Чи яагаад манай гэр бүлийг хүндлэхгүй гуталтайгаа яваад байгаа юм бэ?
- Чи яагаад хүн загинаад байна? Чи наад тавчикаа үүдэнд сольж өмсөөд, гутлаа шүүгээнд хийж байгаа. Би ч бас гутлаа үүдэнд үлдээгэд тавчик өмсөөд, энэ заалны гутлаа өмссөн. Чамд би их ойлгомжтой тайлбарлаад байна гэв.

- Чи хүүхэддээ хэлээрэй. Манай хүүхдүүд рүү ус цацаад байв гэж.
- Энэ чинь усан сан. Ус угаасаа үсэрнэ. Хүүхдүүд өөрсдөө учраа олчихно гэлээ.

Нөгөө залуу чинь уснаас гарч ирээд зодох нь ээ. Би ч хүүхдүүд байна. Маргалдаад яахав. Чи гэр бүлийнхээ уур амьсгалыг өөрөө эвдээд байна. Намайг битгий анзаар. Би ч чамайг анзаарахгүй гэж хэлээд охиноо үлдээгээд бэлтгэлийн заал руу гарлаа.

Тэгсэн манай заалны хариуцсан ажилтан залуу:
- Яасан хө, зүгээр үү?
- Аа харин энэ бассейнд хүүхдүүдтэйгээ байгаа залуу загинаад байх юм аа. Гадны гуталтай орлоо гээд. Бас манай охиныг хүүхдүүд рүү нь битгий ус цацаарай гэсэн гээд хэлэв.

- Харин тиймээ. Манай буудлаас сая утсаар ярьсан. Аягүй төвөгтэй үйлчлүүлэгч, манайхныг сандаргаж байгаа гэсэн. Янз бүрийн өө хайгаад, чамайг жаахан хичээллэдэг биетэй харагдахаар нь манайд ажилладаг байх гэж бодоод загинасан байх гэлээ. 

Энэ бол зүгээр л энгийн нэг жишээ л дээ. Мөрөн дээрээ чонын шивээстэй, Чингис хааны шивээстэй залуу байсан. 

Ер нь ингээд харахад манайхан өөрсдөө хэзээ ч бусадтай нийцэж, бусдад эерэг сэтгэгдэл төрүүлж чаддаггүй юм байна лээ. Соёлтой сайхан хүмүүс зөндөө бий л дээ. Гэхдээ дэндүү цөөхөн байна. Соёлтой сайхан газрууд зөндөө нээгдэж болно. Гол нь соёлтой газар нээгдэж байж соёл үүсэхгүй юм байна. Харин хүмүүс нь ухамсартай, биеэ баридаг, бусдад эерэг сэтгэл төрүүлж байж, ухамсартай байж, соёлтой байжээж, дараа нь соёлтой газар нээгдэх хэрэгтэй байх. Ямар сайндаа Дэлхийн брэнд LV-гийн худалдагч нар нь Хонг Конгоос хуурамч брэндийн юм авчирч зарж байгаад төв салбарынхан нь мэдээд уурлаж, Монголоос салбараа хаахав дээ. 

Тэгээд энэ нийтлэлээр би нэг л зүйлийг хүмүүстээ уриалах гэсэн юм. Зүгээр инээж байцгаая. Гудамжинд зөрөөд өнгөрсөн нэгэн рүүгээ, хэн нэгэнтэй харц тулгарсан үед толгой дохин мэндчилж, нүүр дүүрэн мишээж байя. Бид өөрсдөө л ухамсартай байж, соёлтой орчныг үүсгэхгүй бол өөр хэн ч үүсгэхгүй. Бид өөрсдөө л соёлтой нийгмээ бүтээхгүй бол өөр хэн ч бүтээхгүй шүү дээ.

Эрдэнэбилэг Дөлгөөн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.12.7) 2019-04-06 15:54
      • 0
      • 0

      Харин ихэнх нь аймаар стресстэй харагдаад бдаг хар амиа бодсон бүдүүлэг занг халах хэрэгтэй бна сургуульд орохоос нь заавал соелжих болов уу сүүлийн үеийн залуус ч өөр болж бгаа шүү уг нь, яг л бичжээ нэг л их утсаар ярьсан хүн бусдадаа төвөг удаж бгага мэдэж бга ч юм бхгүй

      Хариулах

    • иргэн

      (64.119.23.187) 2019-04-05 17:21
      • 0
      • 0

      Төр засаг, жирийн иргэний энгийн пост гээд шүүмжлэхийн дон шүгэлсэн, хэрүүлч улс л бхаас наад захын соёл их ховор үзэгдэл штэ. Тураах салонд орход л хар зах дээр бга юм шиг шаагилдана, аймаар.

      Хариулах

    • Zochin

      (202.179.25.131) 2019-04-05 16:16
      • 0
      • 0

      Maash zuv zuil bichsen bainaa. delguur, hoolnii gazar geed l gazar saigui iim aimshig taaralddag. Bid humuusee, yalanguya huuhduudee surguuli deer ni buur zaaj hevshuulj uguh heregtei yum shig baina lee. Iim etseg ehchuudees oligtoi huuhed garahgui, bas l duuriaj duvchignusun humuus boldog shig baina lee! Bid uursduu NIIGEMD handsan challenge gargaad dalaitstai yavah heregtei sanagddag.

      Хариулах