Оросын С-400 пуужингийн систем эрэлт ихтэй байна

Twitter Print
2019 оны 04-р сар 05-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

БНХАУ Оросын газраас болон агаараас хамгаалах систем болох С-400 пуужингийн системийн эхний ээлжээ өнгөрсөн зун хүлээн авсан бол энэ онд дараагийн ээлжээ хүлээн авахаар бэлдэж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

С-400 пуужингийн хөөргөх талбай, командын пост, пуужингийн нөөц, радар болон эрчим хүчний тоног төхөөрөмж, нэмэлт эд анги зэргийг БНХАУ-д хүргэхийн тулд ОХУ хамгийн багадаа л гэхэд тэнгисийн цэргийн 3 усан онгоц илгээх гэнэ.

Оросын С-400 хол зайны пуужингийн систем нь АНУ-ын системээс илүү чадалтай, илүү хямд учраас АНУ-ын түнш улс, НАТО-гийн гишүүн орон болох Турк АНУ болон НАТО-гийн анхааруулгыг үл тоон С-400 системийг худалдан авах гэрээ хийсэн юм.

Баллистик пуужин болон цэргийн онгоц аль алиныг нь устгах чадалтай С-400 пуужингийн системийг Энэтхэг улс ч мөн сонирхож байгаагаа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн 10-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт айлчлах үеэрээ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан дотор Энэтхэг улс ОХУ-аас С-400 пуужингийн систем худалдан авах 5 тэрбум ам. долларын гэрээ ч мөн багтжээ.

АНУ-д үйлдвэрлэсэн зэр зэвсгийн хамгийн том худалдан авагч Саудын Араб ч мөн адил Оросын С-400 пуужингийн системийг худалдан авах сонирхлоо илэрхийлсэн ба гэрээ хэлэлцээрийн шатандаа явж буй аж.

2017 оны 7-р сараас хойш Саудын Арабын хоригт орсон хөрш Катар улсын Гадаад хэргийн сайд Шэйх Мохаммед Бин Абдулрахман Аль Тани Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой олон сарын турш хэлэлцсэний эцэст С-400 пуужингийн систем худалдан авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

GettyImages-1134712804

Оросын С-400 пуужингийн систем эрэлт ихтэй байгаа нь АНУ-ыг хүндхэн байдалд оруулаад буйг мэргэжилтнүүд онцолж байна. 1 тэрбум ам. долларын үнэтэй Америкийн THAAD систем нь байлдааны онгоц устгах зориулалтгүй бол түүнтэй ижил үнэтэй Патриот системийн үзүүлэлт дэлхий дээрх хамгийн хол зайн С-400 пуужингийн системтэй харьцуулах аргагүй аж.

Эх сурвалж: https://www.newsweek.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.