Дахин Монголын гурван иргэнийг Бангкокт халаасны хулгайн хэргээр баривчиллаа

Twitter Print
2019 оны 04-р сар 04-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Даваа гарагийн шөнө Тайландын нийслэл Бангкок хотод метрогоор зорчиж байсан Словакийн иргэний хэтэвчийг хулгайлсан хэргээр Монгол улсын 3 иргэнийг баривчилжээ. 27 настай Ичинхорлоогийн Мөнхбаяр, 27 настай Гансүхийн Ихбаяр, 26 настай Батсүрэнгийн Эрдэнэбаяр нарыг Тонг Лор метроны буудлын ойролцоогоос баривчилсан талаар Цагаачлалын албаны төлөөлөгч генерал Сурачат Хакпарн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. 

Баривчлагдсан этгээдүүдийн хоёр нь буюу И.Мөнхбаяр, Г.Ихбаяр нар өөрсдийгөө Монголын алдартай реп дуучид хэмээн мэдүүлсэн байна. Хулгай хийсэн гурван этгээдийг бүлэглэн хулгай хийсэн хэргээр Пра Ханонг дүүргийн шүүхийн шийдвэрээр баривчилжээ.

Тэд энэ сарын 1-ний орой метрогоор зорчиж байсан Словак улсын иргэний хэтэвчийг хулгайлсан байна. 2000 тайланд бат бүхий бэлэн мөнгө бас бус үнэт зүйл агуулсан хэтэвчээ алдсанаа мэдсэн даруйдаа Словакийн иргэн цагдаад хандсан ба цагдаагийн албан хаагчид түүний хоосон хэтэвчийг Сиам Дискавери их дэлгүүрийн ойролцоох хогийн савнаас олсон аж.

Ингээд цагдаа нар ойр орчмын камерын бичлэгийг шүүж үзсэнээр хулгай хийсэн 3 этгээд хэтэвчин доторхыг аваад, хоосон хэтэвчийг хогийн сав руу хаян зугтаж байгаа бичлэгийг олжээ. Байцаалтын үеэр сэжигтнүүд хулгай хийснээ хүлээсэн ба томоохон худалдааны төв, метро зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газарт явж байгаа тайландчууд болон гадаадын жуулчдын эд зүйлсийг хулгайлдаг байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Шалгалтаар И.Мөнхбаяр Тайландад хоёр дахь удаагаа, Б.Эрдэнэбаяр 4 дэх удаагаа, Г.Ихбаяр анх удаагаа зорьчсон болох нь тогтоогджээ. Сэжигтнүүдийн хоёр нь Тайландад байрлаж байсан газраа мэдүүлээгүй учраас цагдаагийн албанаас эдгээр иргэдийг байршуулсан аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг цагдаагийн газарт хандахыг шаардсан байна.

Уг хэргээс хэдхэн хоногийн өмнө жуулчдын ихээр очдог Бангкокийн алдартай сүмд Америк улсын иргэний хэтэвчийг хулгайлсан хэргээр мөн л Монгол улсын 3 иргэнийг баривчлаад байсан юм.

Эх сурвалж: https://m.bangkokpost.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.219.146) 2019-04-08 08:06
      • 0
      • 0

      Bid mongolchuud mongol ulsdaa delgyyr dotor, awtobusand, gudamjind geed haa saigyi l gar utsaa,tyryywchee hynii ynergyi muuhai hilgaichuudad suiluuldagdaa. Getel tsagdaanuudad helsen ch ted olj ugch chaddag ch gyilgeh. Hii demii byrtgehees tsaashgyi. Getel Thailand iin tsagdaanuud yasan mundag yum be. Mongoldoo barigddaggyi hulgaichid ter deg juramtai hatuu Thailand iin tsagdaa nart barigdaad sain shiitgyyleh bolowuu gej naidaj bn. Yagaad uursduu hugulmurluud munguu olj boldoggyi hyniihiig hulgailj hyniig hoosruulna gej? Tedniig Mongol ruu byy butsaagaasai. Tegwel Mongoldoo butsaad dawarnashdee.

      Хариулах

    • Зочин

      (182.160.32.121) 2019-04-04 14:02
      • 0
      • 0

      Энэ хулгайчууд Монголын нэрийг баастаж бна аа нээрээ. Гадаад явах эрхийг нь хязгаарлаж болдоггүй юм уу

      Хариулах

    • Зочин

      (202.21.109.44) 2019-04-04 13:32
      • 0
      • 1

      Тэнд нь цаазал

      Хариулах

    • Зочин

      (58.79.24.83) 2019-04-04 11:01
      • 0
      • 2

      14хөн хоногийн дотор 3 удаа 3аараа бүлэглэсэн хулгайч нарыг барилаа. Арчаагүй новшнууд тэнд нь булшил.

      Хариулах

    • Иргэн

      (150.129.142.51) 2019-04-04 10:30
      • 0
      • 2

      Ийм заваан , улсын нэр баасдсан хулгайч нарын гадаадад зорчих эрхийг нь насаар нь хорих хэрэгтэй. Засаг тер ийм тохиолдолд маш хурдан арга хэмжээ авдаг болмоор юм.

      Хариулах